Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Бнхау болон энэтхэгийг оху-ын газрын тосны импорт дээрээ үнийн тааз тавихыг европын холбоо уриалж байна

Бнхау болон энэтхэгийг оху-ын газрын тосны импорт дээрээ үнийн тааз тавихыг европын холбоо уриалж байна

Бнхау болон энэтхэгийг оху-ын газрын тосны импорт дээрээ үнийн тааз тавихыг европын холбоо уриалж байна

ОХУ болон Украины дайн эхэлснээс хойш БНХАУ болон Энэтхэг улс ОХУ-аас авах газрын тосыг хямдралтай үнээр худалдаж авч эхэлсэн тул худалдаагаа ихэсгэсэн. Тиймээс ганцхан Их-7 улс газрын тосны үнэ дээр тааз тавьснаар ОХУ-ыг зогсоох боломжгүй. Европын Холбооноос үнэхээр Энэтхэг болон БНХАУ-ыг энэхүү арга хэмжээнд оролцох болов уу хэмээн асуухад Европын эрчим хүчний комиссар Кадри Симсон “Тэд нар тэгэх нь зүйтэй” хэмээн хариу өгүүлсэн.

Газрын тос дээр тавьсан үнийн зааг нь энэ жилийн 12-р сарын эхээс өмнө хэрэгжүүлж эхлэх төлөвлөгөөтэй байна. Европын Холбооны эрчим хүчний бодлогын газрын дарга эцсийн нарийн ширийн зүйлийг хэзээ танилцуулахыг хэлээгүй ч техникийн ажил үргэлжилж байна гэж нэмж мэдэгдсэн.

Харин ОХУ-аас үнийн тааз тавьсан улс орнууд руу газрын тос гаргахгүй гэж мэдэгдсэн. ОХУ-аас найрсаг бус өрнөдийн гэгдэх улс орнуудад газрын тос зарахгүй, харин Азийн улс орнуудад хямдруулсан үнээр борлуулсаар байх болно гэж тус улсаас мэдэгдсэн.

Их-7, нефтийн импортын үнэд тааз тавьснаар Европ болон Энэтхэг, Турк, Хятад, Азийн бусад улс орны хоорондох эдийн засгийн өрсөлдөөн нэмэгдэх болно гэж "Макро-Зөвлөх" компанийн гүйцэтгэх захирал Крис Вийфер мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.