Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Туркийн инфляц 80.2 хувь хүрлээ

Туркийн инфляц 80.2 хувь хүрлээ

Туркийн инфляц 80.2 хувь хүрлээ

Наймдугаар сард Туркийн инфляц огцом өслөө. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг тус улсыг удирдсан хорин жилийн хугацаанд хамгийн өндөр өсөлтийг үзүүлэв.

Хэрэглээний үнэ индекс өмнөх сарын 79.60 хувиас 80.21 хувиар өссөн ч эдийн засагчдын таамаглаж байсан 81.22 хувиас доогуур гарчээ. Инфляц өсөх болсон гол шалтгаан нь түрээсийн нэмэгдэл, хэрэглээний зардал ихсэх, лийрийн ханшийн сулрал зэрэг нь гол хүчин зүйл болсон байна.

Гэсэн хэдий ч хэрэглээний үнийн индексийн хурд сар бүр саарч байна. Зургадугаар сард 4.95 хувь, долдугаар сард 2.37 хувь, наймдугаар сард 1.46 хувь гарсан байна.

Туркийн засгийн газрын ажилтнууд инфляц ирэх хоёр жилийн хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна гэж мэдэгджээ. Тус улсын Сангийн сайд өнгөрсөн амралтын өдрүүдэд үнийн жилийн өсөлт 2023 онд 25 хувь хүртэл буурна гэж таамаглажээ.

Инфляцийн өсөлтийг үл харгалзан Туркийн төв банк өнгөрсөн нэг жилийн хугацаанд тогтвортой байсан үндсэн хүүгээ наймдугаар сард бүтэн хувиар бууруулсан юм.

Ерөнхийлөгч Эрдоган бодлогын хүүг хэт өндөр түвшинд байлгаж эдийн засгийг сэргээх бодлогыг нураасан төв банкны ерөнхийлөгчөө ажлаас нь чөлөөлсөн байна.

Эрдоган зээлийн хүүг “бүх бузар муугийн эх” хэмээн нэрлэж, эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд зээлийн зардлыг бодитоор дэлхийн хамгийн доод түвшинд байлгахаар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.