ХАТАН ХААН ЭЛИЗАБЕТ ТААЛАЛ ТӨГСЛӨӨ
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Хатан хаан, хоёр дугаар Элизабет өчигдөр 96 насандаа нас барлаа. Тэрээр Шотланд дахь Балморал цайзад байхдаа насан эцэслэлээ хэмээн гэр бүлээс нь мэдэгджээ. Элизабет хаант улсаа хамгийн удаан буюу 70-аас дээш жил удирдсан хүн бөгөөд түүний эцэг нас бас барсны дараа 25 насандаа хатан хаан ширээг залгамжилсан юм.
Одоо түүний том хүү Чарльз 73 насандаа Их Британийн хаан болохоор хүлээгдэж байгаа ба хамгийн өндөр насандаа эрх барьж буй язгууртан болж байна. Түүний өв залгамжлах ёслол удахгүй болохоор хүлээгдэж байна.
Хатан хааны ажил явдлыг хэдэн жилийн өмнөөс зохион байгуулж байсан нь гэнэтийн үед цаг алдалгүй хэрэгжүүлэх боломжийг бий болгохын тулд юм. Албаныхан “Их Британи улс хатан хааныг дурсгалыг хүндэтгэн 10 хоногийн турш гашуудах болно” гэж мэдэгджээ.
Өнөөдөр Вестминстер Ариун сүмийн тенор хонх, Гэгээн Паулын Сүмийн мужийн хонх болох Их Том үд дундаас нэг хүртэл дуугарна. Шотландын Эдинбургийн цайз болон Лондон дахь Хайд Парк газруудад хатан хааны амьдарсан жил бүрийн тоогоор 10 секунд тутамд гал нээх ёслолтой. Мөн, 19-р зууны Крымын дайны үед Оросын хүчнээс олзлогдсон Севастополийн хонх Виндсор цайзад түүний амьдралын жил бүрийн тоогоор нэг минутад нэг удаа дуугарах болно.
Маргааш Хатан хааны шарилыг Шотландын нийслэл Эдинбург дэх Холирүүд цайз руу шилжүүлэх болно. Хаанд зөвлөгөө өгдөг ахмад, хуучин улс төрчид, шүүгчдийн хороо болох Хувийн зөвлөлийн гишүүд шинэ хаан тангараг өргөж, үг хэлэхийг сонсох ба түүхэнд анх удаагаа энэ уулзалт буюу Асчунсий зөвлөл гэж нэрлэгддэг үндсэн хуулийн албан ёсны хурал телевизээр гарна. Хаан тангараг өргөхтэй холбогдуулан Хайд Паркт 41 удаа гал нээх ёслол, Лондонгийн Цамхагт 62 удаа гал нээх ёслол болох аж.
Өнөөдрөөс долоо хоногийн дараа дэлхийн өнцөг булан бүрээс дэлхийн улс гүрнүүдийн удирдагчид нэг дор цуглан хүндэтгэл үзүүлэх юм. Харин 10 хоногийн дараа сүүлчийн салах ёс буюу оршуулгын ёслолыг хийх болно. Өглөөний 6.30 цагт сүүлчийн удаа хүндэтгэл үзүүлэх хүмүүсийг Вестминстер Холл-д хүлээн авч, 11 цагт Биг Бэн ганцхан удаа дуугарч хоёр минутын турш нам гүм байна. Хамгийн сүүлд, үндэсний сүлд дуулал нэг цагийн турш аялан оршуулгын ёслолыг дуусгаж шарилыг нь Виндсор дахь Элизабетийн оршуулагдах газар руу авч явна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй