Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Rivian болон Mercedes Benz компани хамтран цахилгаан фургон үйлдвэрлэнэ

Rivian болон Mercedes Benz компани хамтран цахилгаан фургон үйлдвэрлэнэ

Rivian болон Mercedes Benz компани хамтран цахилгаан фургон үйлдвэрлэнэ

Ингэхдээ, хоёр төрлийн цахилгаан фургон үйлдвэрлэх бөгөөд нэг нэгээр нь компани тус бүр өөрсдийн эзэмшилд авах юм байна. Тус хоёр компанийн гол зорилго нь хөрөнгө оруулалт, технологи болон нийлүүлэлтийн зардлаа хуваалцаж шинэ автомашин үйлдвэрлэх юм.

Шинэ цахилгаан фургоныхоо үйлдвэрийг Төв эсвэл Зүүн Европд байрлах Mercedes Benz-ийн аль нэг үйлдвэрт шинээр байрлуулахаар төлөвлөж буй аж.

Mercedes Benz фургон загваруудыг хариуцсан дарга Mathias Geisen-ийн мэдэгдсэнээр “Mercedes Benz-ийн фургонууд 2010 оноос хойш зах зээлд хэдийн танигдсан бөгөөд одоо фургонуудаа бүрэн цахилгаанжсан автомашин болгоно” хэмээн мэдэгдсэн байна. Мөн түүний хэлж буйгаар Rivian компанитай технологи, хөрөнгө оруулалтаа хуваалцаж байгаа нь бид стратегийн хувьд адилхан амбицтай байгаа бөгөөд цахилгаан фургоны зах зээлийг тогтвортой хөгжүүлж харилцагчдадаа чанартай бүтээгдэхүүн санал болгохоор зорьж байна хэмээжээ.

Rivian компанийн хувьд Амазон компанийн захиалгаар цахилгаан фургоны үйлдвэрлэлийг түрүү оноос эхлэн АНУ-ын Иллинойс мужид эхлүүлээд байгаа юм. Mercedes болон Rivian-ийн шинэ цахилгаан фургон нь адилхан технологиор үйлдвэрлэгдэх төлөвтэй байгаа хэдий ч загварууд нь өөр өөр байх төлөвтэй байна.

Тус мэдээлэлтэй холбоотой өчигдөр Rivian Automative Inc /RIVN.NASDAQ/ компанийн хувьцааны ханш 10.92 хувиар өссөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.