Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтийн үйл ажиллагаа боллоо
Засгийн газрын 2018 оны 242, 2019 оны 304 дүгээр тогтоолын дагуу төмөр замын барилгын ажлыг “Тавантолгой төмөр зам” ХХК 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлүүлж байсан бол өнөөдөр ашиглалтанд орлоо.
Төмөр зам ашиглалтанд орсноор нүүрс тээврийн өртөг 3.8 дахин буурах, нүүрсний экспорт 2 дахин өсөх, ажлын байр 2000-аар нэмэгдэх хүлээлттэй байна. Техник эдийн засгийн үндэслэл ТЭЗҮ-д дурдсанаар 2022-2025 онд 10 хүртэл сая тонн нүүрс, 2026-2030 онд 10-20 сая тонн нүүрс, 2031-2041 онд 31.68 сая тонн нүүрс, 2042 оноос 50.18 сая тонн нүүрс төмөр замаар тээвэрлэх төлөвтэй байгаа бөгөөд төмөр замын анхны хөрөнгө оруулалтыг 17 жилийн дотор нөхөх төлөвтэй байна. Ингэснээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 3.4 тэрбум ам.доллараар өсөх тооцоолол бий.
Харин хилийн зурвас дахь өргөн нарийн царигаар хил холболтын зураг төслийн болон хөрөнгө оруулалтын ажил явагдаж байна. Хоёр талын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын талын компани зураг төслийн ажлыг одоогийн байдлаар гүйцэтгэж байна. Зураг төслийн ажил хийгдэж дууссанаар хөрөнгө оруулалтын хэмжээ мөн баригдаж дуусах хугацаа тодорхой болно. Тухайн төсөл технологийн хугацаагаар дор хаяж 24-28 сар шаардагдах төлөвтэй байгаа юм байна.
Одоогийн байдлаар хилийн гарц хүртэл 3.2 км авто замруу шилжүүлэн ачих терминалыг байгуулаад байгаа бөгөөд хилийн зурвасын бүтээн байгуулалт хийгдэж дуустал тухайн терминалыг ашиглан нүүрсээ экспортолно.
Ямар ч байсан олон жил хүсэн хүлээсэн төмөр замын бүтээн байгуулалт ийнхүү амжилттай хийгдэж дуусаж байна. Ингэснээр ирэх онуудад уул уурхайн салбарын олон компаниудын тээврийн зардал буурах, ашигт ажиллагаа нэмэгдэх эерэг хүлээлт үүсээд байгаа билээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд захиалагчаар Тавантолгой төмөр зам ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр Бодь Интернешнл ХХК, туслан гүйцэтгэгч 600 гаруй аж ахуйн нэгж, 5000 орчим инженер, техникийн ажилтан, 2000 гаруй техник, машин механизм оролцжээ.
Бид Монгол Улсын газар нутагт үйл ажиллагаа явуулж буй томоохон ордууд эзэмшигч гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудад хөрөнгө оруулалт хийж баялгаасаа өгөөж хүртэх бүрэн боломжтой. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нүүрсний салбарын компаниудыг дурдвал Баруун Наран болон Ухаа Худаг ордуудын ашиглалтын лиценз эзэмшигч Mongolian Mining Corp /0975.HK/, Овоот толгой орд Сүмбэрийн орд Заг сүүжийн ордуудын ашиглалтын лиценз эзэмшигч Southgobi Resources Ltd /1878.HK/, Хөшөөтийн уурхайн ашиглалтын лиценз эзэмшигч Mongolian Energy Corporation /0276.HK/.
Та дээр дурдсан компаниудын хувьцааг худалдан авах эсвэл гадаадын томоохон компаниудын хувьцааг худалдан авах гадаад арилжаанд оролцохыг хүсвэл манай гадаад арилжааны брокеруудын дугаар болох 80069977, 86103636 дугаараар холбогдон захиалгаа өгнө үү.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй