Pentwater Capital Management LP компани Rio Tinto-ийн тавьсан саналыг эсэргүүцлээ
Энэ оны 09 сарын 01 өдөр Rio Tinto /RIO.NYSE/ компани Turquoise Hill Resources /TRQ.NYSE/ компанийн үлдсэн 49 хувийг 3.3 тэрбум ам.доллараар буюу нэгж хувьцааг 32.6 ам.доллароор /43 канад доллар/ худалдан авах саналыг тавьсан. Тус саналыг TRQ-ийн тусгай хороо зөвшөөрч жижиг хувьцаа эзэмшигчдийг тухайн саналыг хүлээн авахыг уриалаад байсан.
Тэгвэл TRQ компанийн 11.67 хувийг эзэмшдэг Pentwater Capital Management LP компани Rio-ийн саналыг эсэргүүцсэн байна. Тус компанийн мэдэгдэж байгаагаар “Rio-ийн санал болгож буй үнийн дүнгээр тооцвол TRQ-ийн үнэлгээ 8.65 тэрбум канад доллароор тогтоно, эсэргээрээ бид TRQ-ийн 2030 он хүртэлх мөнгөн урсгалыг 10.5 тэрбум канад доллар хүрнэ гэж таамаглаад байгаа ингэснээрээ Rio-ийн санал TRQ-ийн үнэлгээг багаар үнэлж байна” хэмээжээ.
Мөн Pentwater-ийн таамаглаж байгаагаар ирэх онуудад цахилгаан автомашин, цэнэглэгч станцууд, сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийн бүтээн байгуулалтуудтай холбоотой зэсийн эрэлт нийлүүлэлтээсээ давах төлөвтэй байгаа юм байна.
Rio-ийн саналыг зөвшөөрөх эсэх нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар жижиг хувьцаа эзэмшигчдийн санал хураалтын үндсэнд шийдэгдэх бөгөөд Reuters-ийн мэдэгдсэнээр хувьцаа эзэмшигчдийн хурал аравдугаар сарын сүүлээр болох төлөвтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй