Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Рио Тинто TRQ-д тавьсан саналаа дахин өсгөхгүй

Рио Тинто TRQ-д тавьсан саналаа дахин өсгөхгүй

Рио Тинто TRQ-д тавьсан саналаа дахин өсгөхгүй

Якоб Стаусхолм “жижиг хувьцаа эзэмшигчид ямар зорилготой байгааг би мэдэхгүй ч бидний тавьсан санал бол маш хангалттай үнэ” хэмээжээ.

TRQ-ийн 13.77 хувийг эзэмшдэг Pentwater Capital Management болон 2.16 хувийг эзэмшдэг Sailingstone Capital Partners компани Рио Тинтогийн саналд татгалзсан байр суурьтай байгаа бөгөөд Pentwater-ийн таамаглаж байгаагаар эрчим хүчний шилжилттэй холбоотой ирээдүйд зэсийн эрэлт өндөр байх бөгөөд ханш паунд тутамд 4 ам.доллар хүрэх төлөвтэй байгаа юм байна.

Turquoise Hill Resources Ltd компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал арваннэгдүгээр сарын 01-ний өдөр болохоор товлогдоод байгаа бөгөөд тухайн хурлаар жижиг хувьцаа эзэмшигчид буюу үлдсэн 49 хувийн 66.67 хувь нь Риогийн саналыг зөвшөөрч байж уг хэлцэл эцсийн байдлаар зөвшөөрөгдсөнд тооцогдох юм.

Одоогийн байдлаар жижиг хувьцаа эзэмшигчдээс Pentwater Capital Management болон Sailingstone Capital Partners компани TRQ-ийн үлдсэн 49 хувийн 32.37 хувийг эзэмшиж байгаа. Тэдний байр сууриа өөрчлөхгүй тохиолдолд бусад жижиг хувьцаа эзэмшигчдийн 0.97 хувь нь татгалзсан хариу өгвөл тухайн хэлцэл биелэхгүй юм.  

TRQ өмнө нь Rio-ийн саналаас татгалзсаны дараа хувьцааны ханш унаж 21 ам.доллар хүрч байсан бол энэ удаад үйл явдал дахин давтагдвал тухайн хэлцэл биелэхгүй байх тохиолдолд TRQ-ийн ханш 21 ам.долларыг дахин шалгах төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.