Тесла компани 1.1 сая ширхэг автомашинаа зах зээлээс татаж засварлана
Тесла компани АНУ-ын Үндэсний зам тээврийн аюулгүй байдлын газарт цонхны автомат хаалтын системд шинэчлэл хийхтэй холбоотой 2017-2022 оны Model 3 загвар, 2020-2021 оны Model Y загвар, 2021-2022 оны Model S загвар болон Model X загварын нийт 1.1 сая автомашиныг татаж засвар хийхээ өчигдөр мэдэгдсэн байна.
Тесла компанийн мэдэгдсэнээр автомашинуудын цонхны автомат хаалтын системтэй холбоотой одоогийн байдлаар ямар нэгэн гомдол, осол, гэмтэл гараагүй байгаа юм байна. наймдугаар сард хийсэн Теслагийн туршилтаар цонхны автомат хаалтын систем цонхны завсар биетийг хавчих эрсдэлтэй эсэхийг шалгахад таамаглаж байснаас харьцангуй сайн үзүүлэлттэй гарсан бол нэмэлт туршилтаар автомат хаалтын системийн шалгууруудыг хангаж чадаагүй байна.
Есдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Тесла компани үйлдвэрлэж байгаа болон борлуулалтад гарах гэж байгаа автомашинууддаа цонхны хаалтын системд шаардлагын дагуу шинэчлэл оруулж байгаагаа мэдэгдээд байсан.
АНУ-ын Үндэсний зам тээврийн аюулгүй байдлын газрын мэдэгдэж байгаагаар автомашины шаардлага хангахуйц автомат хаалтын системгүйгээс автомашины цонхонд хавчуулах үүнтэй холбоотой осол гарах эрсдэл нэмэгдээд байгааг мэдэгдсэн бөгөөд Теслагийн зарим загварын цонхны хаалтын систем шаардлага хангахгүй байгаа талаар мэдэгдсэн байна.
Дээр дурдсан мэдээллүүдтэй холбоотой өчигдөр Тесла компанийн хувьцааны ханш 4.06 хувиар унасан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй