ИХ БРИТАНИ УЛСЫН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ 50 СУУРЬ НЭГЖЭЭР ӨСГӨЛӨӨ
Өчигдөр, Их Британи улсын төв банк бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөж 1.75 хувиас 2.25 хувь болгон шинэчиллээ. Тус улсын мөнгөний бодлогын хорооны таван гишүүн 0.5 хувиар өсгөх санал гаргасан бол гурав нь 0.75 хувиар, нэг нь 0.25 хувиар өсөх санал гаргажээ.
Тус улсын наймдугаар сарын хэрэглээний үнийн индекс 9.9 хувьтай байсан нь шинжээчдийн хүлээлт 10.2 хувиас доогуур юм. Мөн долдугаар сарын 10.1 хувиас буурсан үзүүлэлттэй байгаа нь сайн мэдээ боловч төв банкнаас үргэлжлүүлэн бодлогын хүүг өсгөхөө мэдэгдсэн. Төв банкнаас инфляцын түвшинг 2 хувь байлгахаар зорьж байгаа юм.
Инфляцын өсөлтөд эрчим хүч болон хоолны үнэ хамгийн хүчтэй нөлөөлж байгаа бол суурь инфляц болох эрчим хүч хоолны үнийг хассаж гарсан үзүүлэлт илүү тогтвортой буюу 6.3 хувь юм. Шинжээчид аравдугаар сард хэрэглээний үнийн индекс хамгийн өндөр байж 11 хувь хүрнэ гэж таамаглаж байгаа.
Тус улсын эдийн засаг аль хэдийнээ удааширч эхэлсэн гэж шинжээчид үзэж байгаа ба гуравдугаар улирлын дотоодын нийт бүтээглэхүүний өсөлтийг -0.1 хувь буюу агшилттай байх хүлээлттэй байна. Энэ нь шинэчилсэн таамаг бөгөөд өмнө нь таамаглаж байсан 0.4 хувийн өсөлтөөс хамаагүй бага байгаа нь эдийн засгийг удаашралтыг үргэлжлэхийг илтгэж байна.
Өчигдөр АНУ-ын төв банкнаас бодлогын хүүг дахин 75 суурь нэгжээр өсгөх шийдвэр гарсны дараа ам.долларын ханш фунтын эсрэг чангарч, фунт ойрын хугацаанд үзэгдэж байгаагүйгээр суларсан. Өчигдөр Их Британийн төв банкнаас мөнгөний бодлогыг 50 суурь нэгжээр чангатгах шийдвэр гарсны дараа фунт 0.2 хувиар сулраад байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй