Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ЯПОНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ БУУРСААР БАЙНА

ЯПОНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ БУУРСААР БАЙНА

ЯПОНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ БУУРСААР БАЙНА

Дэлхийн зах зээлийн удаашрал, иенийн ханшийн сулрал, эрчим хүч, түүхий эдийн өндөр үнийн дарамтаас үүдэн Японы үйлдвэрлэлийн өсөлт есдүгээр сард сүүлийн 20 сарын доод түвшинд хүрчээ.

Японы үйлдвэрлэлийн PMI индекс есдүгээр сард 51.5-аас 51.0 болж буурсан байна.

Нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний болон шинэ захиалгын хэмжээ гурван сар дараалан буурсан аж. Ялангуяа шинэ захиалгын тоо сүүлийн хоёр жилийн хамгийн хурдацтай бууралт үзүүлжээ.

Market Intelligence-ийн ахлах эдийн засагч Жо Хэйс "Инфляцын дарамт, дэлхийн эдийн засгийн өсөлт муудаж байгаа нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа тул нийт өсөлт сул хэвээр байна" гэж хэлэв.

Япон болон АНУ-ын мөнгөний бодлогын хүүгийн зөрүү ихэссэнтэй холбоотойгоор иенийн ханш огцом суларсан. Он гарсаар иенийн ханшаас улбаалан үнийн дарамт нэмэгдсэн ба компаниуд өндөр зардлын дарамтыг үйлчлүүлэгчдэдээ үүрүүлж байна.

Харин өнгөрөгч пүрэв гарагт Япон улс 1998 оноос хойш анх удаа иен худалдаж авахаар валютын зах зээлд интервенц хийлээ. Иений ханш хэт тогтворгүй байдал үргэлжилбэл дахин оролцоход бэлэн байгаагаа Сангийн сайд Шуничи Сүзүки мэдэгдэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.