Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ФИОНА ШУУРГА КАНАДЫН ЗҮҮН ХЭСГИЙН ЗАГАС АГНУУР, ФЕРМҮҮДИЙГ ДАЙРЧЭЭ

ФИОНА ШУУРГА КАНАДЫН ЗҮҮН ХЭСГИЙН ЗАГАС АГНУУР, ФЕРМҮҮДИЙГ ДАЙРЧЭЭ

ФИОНА ШУУРГА КАНАДЫН ЗҮҮН ХЭСГИЙН ЗАГАС АГНУУР, ФЕРМҮҮДИЙГ ДАЙРЧЭЭ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Канадын зүүн хэсэг болох загас агнуур, фермийн аж үйлдвэрүүдийн бүс нутгийг Фиона шуурга хүчтэй дайран өнгөрч, усан онгоцны зогсоол, хүнсний үйлдвэрүүдийг нураажээ.

Фиона Канадын зүүн эрэгт орших Принц Эдвард аралын зарим боомтыг сүйтгэж, хавчны хавхыг олон километр зайд тараажээ.

Нилс Харбор дахь Виктория загас агнуурын ерөнхий менежер үйлдвэр "аймшигтай" хохирол амсаж, хөлдөөсөн загасаар дүүрсэн савнууд далайд шидэгдсэн хэмээжээ.

Түүний хэлснээр одоогоор хүний амь эрсдэж ноцтой хохирол амсаагүй ч засварын ажилд нэг сая канад доллар буюу 727,537 ам.доллароос илүү зардал гарах урьдчилсан тооцоолол гарчээ.

Загасчид алдсан цагаа нөхөхийн тулд тодорхой газруудад улирлыг сунгах талаар засгийн газраас зөвшөөрөл авахаар төлөвлөж байна.

Засгийн газрын 2021 оны тайланд дурдсанаар 2018 онд Канадын дотоодын нийт бүтээгдэхүүнд үндэсний загас агнуур, далайн хоол 7.6 тэрбум канад доллар (5.52 тэрбум доллар)-ыг эзэлжээ.

Олон тооны сүүний фермерүүд цахилгаангүй болж, цахилгаанаар ажилладаг саалийн системийг хаасан гэж хөдөө аж ахуйн холбооны гүйцэтгэх захирал Дональд Киллорн хэлэв.

Шуурга нь төмс болон бусад үр тарианы ургац хураалтад саад учруулсан. Шуурга дайрч өнгөрсөн - Принц Эдвард арал нь Канадын төмсний зах зээлийн тавны нэгийг үйлдвэрлэдэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.