Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

NETFLIX КОМПАНИ ФИНЛАНДАД ВИДЕО ТОГЛООМЫН СТУДИ НЭЭНЭ

NETFLIX КОМПАНИ ФИНЛАНДАД ВИДЕО ТОГЛООМЫН СТУДИ НЭЭНЭ

NETFLIX КОМПАНИ ФИНЛАНДАД ВИДЕО ТОГЛООМЫН СТУДИ НЭЭНЭ

Netflix компани өчигдөр Финландад видео тоглоомын студи нээх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ.

Тус компаниас зах зээлээ тэлэх хэд хэдэн арга хэмжээ авч эхэлсэн. Тухайлбал, 2021 оны арванэгдүгээр сараас эхлэн утсан дээрх тоглоомын зах зээлд нэвтэрсэн ба одоо видео тоглоомын студи нээхээр хүлээгдэж байна. Финланд дахь Next Games студийг 72 сая ам.доллароор болон бусад гурван тоглоомын студийг худалдан авсан.

Netflix-ийн хэрэглэгчид өнөөгийн байдлаар 20 гаруй гар утасны видео тоглоом татаж авах боломжтой ба жилийн төгсгөл гэхэд 50 гаруй тоглоом болохоор хүлээгдэж байна. Тухайлбал,  “Stranger Things:1984” болон “Queen’s Gambit Chess” болох гар утасны тоглоомууд нь Netflix цуврал кинон дээрээ үндэслэн үүсгэн бий болгосон.

Видео тоглоомын зах зээлд нэвтрээд удаагүй байгаа тул нийт хэрэглэгчдээс нэг хүрэхгүй хувь нь тус компанийн тоглоомуудыг өдөр тутамд тоглож байна гэсэн статистикийг Apptopia-гаас гаргасан.

Netflix энэ жилд ОХУ болон Украйны дайнтай холбоотойгоор нийт хэрэглэгчдийн тоо анх удаагаа бууралттай гарсан. Тиймээс ч өөр зах зээл дээрх үнэлэмжээ нэмэгдүүлэх зорилготойгоор видео тоглоомоо Night School Studio болон Boss Fight Entertainment охин компаниудын хамтаар хөгжүүлж эхэлсэн байна.

“Бидний хувьд энэхүү зах зээлд дөнгөж хөл тавьж байгаа, бас хийх ажил их байна. Тоглоом зохион бүтээхэд олон жил шаардагдах тул бидний хувьд сууриа тавиад тогтвортой өсөж байгаа нь бахархууштай юм.” хэмээн компанийн видео тоглоом хариуцсан дэд захирал Amir Rahimi мэдэгдлээ.

Тоглоомууд нь ямар ч сурталчилгаагүй, аппликейшн дотор худалдан авалт хийх шаардлагагүй. Мөн өнөөгийн байдлаар хэрэглэгчид Netflix дотор санал болгож буй тоглоомуудыг харж болох ч тоглоомуудыг тусад нь аппликейшн болгон татаж авдаг юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.