ХНС-ГИЙН ГИШҮҮН EVANS БОДЛОГЫН ХҮҮГ ХЭТ ӨНДӨР ХЭТ ХУРДАН ӨСГӨЖ БАЙНА ГЭВ
Чикаго дахь ХНС-гийн тэргүүн Charles Evans АНУ-ын бодлогын хүүг хэтэрхий хурдан хугацаанд хэт өндөр өсгөж байна хэмээн эмээж байгаагаа өчигдөр CNBC-д өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн. Тэрээр хэрэв дахин гаднын нөлөөлөлтэй холбоотой гэнэтийн цочрол болохгүй бол АНУ эдийн засгийн удаашралыг зайлсхийх боломжтой хэмээн өөдрөг үзэлтэйгээр мэдэгдэв.
Charles Evans-ийн мэдэгдлээс өмнө бусад хэд хэдэн нөлөө үзүүлэхүйц эрх баригчид инфляцыг хяналтад авахыг нэн тэргүүний зорилт хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн. Төв банкнаас сүүлийн 3 удаагийн уулзалтаар бодлогын хүүг 75 суурь нэгжээр өсгөх шийдвэрийг гаргасан ба үргэлжлүүлэн өсөх төлөвтэй байна.
Харин Charles Evans үүн дээр санаа зовниж байгаа ба ХНС-гаас бодлогын хүүгийн өсөлтийн үр нөлөөг харах хангалттай хугацааг олгохгүй байгаа гэв. Мөнгөний бодлого нь бага зэргийн хоцрогдолтой явдаг ба одоо нэмж бодлогын хүүг 4.25 хувиас 4.5 хувь хүртэл өсгөвөл үр нөлөөг нь харж амжихгүй хэмээн тэрээр мэдэгдсэн. Бодлогын хүүг ойролцоогоор гурван сар хүртэл өсгөж болзошгүй байна.
Хөрөнгө оруулагчид ХНС-гаас бодлогын хүүг таамаглаж байснаас хэт удаан хугацаанд өсгөж байна гэж үзэж байна. Хөрөнгийн зах зээлээс ойролцоогоор 9 их наяд ам.доллар арчигдсан. Өчигдрийн байдлаар, Dow Jones индекс 0.43 хувиар унаж 29,134.99, S&P500 индекс 0.21 хувиар унаж 3,647.29, Nasdaq индекс 0.25 хувиар өсөж 10,829.5 хүрсэн.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй