Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ФУНТ АМ.ДОЛЛАРЫН ЭСРЭГ ЧАНГАРЛАА

ФУНТ АМ.ДОЛЛАРЫН ЭСРЭГ ЧАНГАРЛАА

ФУНТ АМ.ДОЛЛАРЫН ЭСРЭГ ЧАНГАРЛАА

АНУ-аас бодлогын хүүг удаа дарааллан өсгөсөн нь ам.долларын ханшийг бусад мөнгөн тэмдэгтүүдийн эсрэг чангарах шалтгаан болсон. Тэгвэл өчигдөр Их Британийн төв банк засгийн газрын бондуудыг худалдан авсны дараа фунт ам.долларын эсрэг чангарлаа.

Их Британийн төв банк эхний ээлжид эдийн засгийг тогтворжуулахын тулд нийт 2.587 тэрбум фунт хүрэх хэмжээний бонд худалдан авахуулах санал ирснээс зөвхөн 1.025 тэрбум фунт хүрэх бондыг худалдан авсан. Өчигдрөөс аравдугаар сарын 14-ныг хүртэл аль болох олон урт хугацааны бонд худалдан авах болно гэдгээ мэдэгдэв.

Өчигдрийн арилжаагаар нэг фунт хамгийн багадаа 1.0539 ам.доллар хүртэл унаж, 1.09165 ам.доллар хүртэл өссөн.

“Хаа сайгүй санхүүгийн дарамттай байгаа энэ үед бондын өгөөж, ам.долларын ханш чангарч байна. Төв банк хөндлөнгөөс оролцсоноор санхүүгийн дарамтыг багасгаж, фунт болон бусад ханшийг ам.долларын эсрэг чангатгаж байна" Wells Fargo-гийн макро стратегич Эрик Нэлсон хэлжээ. Гэвч энэ нь зөвхөн түр зуурын ханшийн хөдөлгөөн ба Их Британи үргэлжлүүлэн инфляцыг хяналтад авахын тулд ажиллах хэрэгтэй гэдгийг тэрбээр мөн дурдсан байна.

Ам.долларын ханшийг бусад томоохон улс гүрний мөнгөн тэмдэгтийн эсрэг хэмждэг индекс нь 114.78-с 112.66 хүртэл унасан үзүүлэлттэй байлаа.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.