Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ВАЛЮТЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД

ВАЛЮТЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД

ВАЛЮТЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД

Өнөөдөр буюу баасан гарагт Японы засгийн газар иений ханшийг дэмжихээр валютын зах зээлд интервенц хийсэн дүнгээ танилцуулна.

Мөнгөний зах зээлийн брокеруудын тооцоололоор есдүгээр сарын 22-нд мөнгөн тэмдэгтийн огцом сулралтыг зогсоохын тулд сүүлийн 24 жилд анх удаа доллар худалдах, иен худалдан авах интервенцэд 3.6 их наяд иен (24.9 тэрбум доллар) зарцуулсан байх магадлалтай байна.

Япон одоогоор ойролцоогоор 1.3 их наяд долларын нөөцтэй бөгөөд энэ үзүүлэлт нь Хятадын дараа буюу хоёрдугаарт ордог юм. Үүний 135.5 тэрбум доллар нь гадаадын төв банкууд болон Олон улсын төлбөр тооцооны банканд (BIS) хадгаламж хэлбэрээр байршиж байна.

135.5 тэрбум ам.долларын хадгаламжийг цаашид ам.доллар зарах, иен худалдан авах интервенцийг санхүүжүүлэхэд ашиглана.

Английн Төв банк санхүүгийн зах зээлийг тогтворжуулах зорилгоор хоёр дахь өдрөө бонд худалдан авч, стерлингийн ханш огцом өслөө.

Фунт стерлинг 2020 оны гуравдугаар сараас хойш нэг өдрийн хамгийн өндөр өсөлтөө үзүүллээ. Гурав хоногийн өмнө бүх цаг үеийн доод түвшин болох 1.0327 ам.долларт хүрсэний дараа ам.доллартай харьцах стерлингийн ханш долоо гаруй хувиар өссөн байна.

Британийн мөнгөн тэмдэгтийн ханш сэргэсэн нь төв банкны үйл ажиллагаатай холбоотой юм. Пүрэв гарагт төв банк зах зээлийг тогтворжуулах зорилготой 20 гаруй жилийн хугацаатай Британийн засгийн газрын 1.415 тэрбум фунт стерлинг буюу 1.55 тэрбум ам.долларын бонд худалдаж авлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.