Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ОПЕК+ ОЛБОРЛОЛТОО БУУРУУЛАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

ОПЕК+ ОЛБОРЛОЛТОО БУУРУУЛАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

ОПЕК+ ОЛБОРЛОЛТОО БУУРУУЛАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байгаатай холбоотойгоор газрын тосны эрэлт суларч байгаа тул олборлолтоо мэдэгдэхүйц бууруулна гэсэн хүлээлтээс үүдэн Даваа гарагт нефтийн үнэ 5.21 хувиар өслөө.

ОПЕК+ лхагва гарагт болох уулзалтын өмнө олборлолтоо өдөрт нэг сая гаруй баррелиар бууруулахаар хэлэлцэж байна. Хэрэв дээрх асуудлаар талууд санал нэгдвэл энэ нь цар тахлаас хойш хамгийн их хэмжээний таналт болох юм.

Өнгөрсөн долоо хоногт сүүлийн хорин жилийн дээд түвшинд хүрсэний дараа ам.долларын индекс дөрвөн өдөр дараалан унасан нь түүхий эдийн зах зээлд дэмжлэг үзүүллээ.

Олон Улсын Эрчим хүчний Агентлагийн эрчим хүчний зах зээл, аюулгүй байдлын захирал Кейсуке Садамори хэлэхдээ, "Оросын бодлогогүй, урьдчилан тааварлашгүй үйлдлээс болж байгалийн хийн зах зээлийн хэтийн төлөв бүрхэг хэвээр байна. Үүнтэй зэрэгцэн Оросын эрчим хүчний Газпром компани өнгөрсөн амралтын өдрүүдэд Итали руу хий нийлүүлэхээ зогсоолоо” хэмээн мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.