БОРЛУУЛАЛТ ТӨЛӨВЛӨГӨӨНД ХҮРЭЭГҮЙ УЧИР ТЕСЛАГИЙН ХУВЬЦАА 8 ХУВИАР УНАЛАА
Тесла компани Өчигдөр энэ оны гуравдугаар улирлын автомашины борлуулалтын тоон мэдээллээ танилцууллаа. Гуравдугаар улиралд Тесла компани нийт 343,830 автомашин борлуулсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 42 хувь, өмнөх улирлаас 35 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Харин шинжээчид Тесла компани 358,000-аас 371,000 автомашин борлуулна хэмээн таамаглаж байсан боловч борлуулалт шинжээчдийн таамаглалыг эвдэж чадаагүйтэй холбоотой хувьцааны ханш 8.61 хувиар унасан байна.
Тесла компанийн мэдэгдэж байгаагаар автомашины борлуулалт шинжээчдийн таамаглалыг эвдэж чадаагүй гол шалтгаан нь тээвэрлэлтийн саатлуудтай холбоотой тээврийн зардал өндөр, боломжийн зардлаар автомашин тээвэрлэх тээврийн компаниудын хүртээмж хангалтгүй байсан нь нөлөөлсөн байна.
2021 онд Тесла компани нийт 936,000 автомашин борлуулсан бөгөөд 2022 онд автомашины борлуулалтаа 50 хувиар нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдээд байсан. Өмнөх тайлангуудаас харахад Тесла компани дараагийн улиралд 450,000 автомашин борлуулж байж төлөвлөгөөндөө хүрэхээр байна.
Өчигдрийн мэдээлэлтэй холбоотой JPMorgan компани Теслагийн зорилтот ханшийг одоогийн ханшаас 37 хувиар буулгаж 153 ам.доллар болгон шинэчилсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй