TRQ-ийн тав дахь том хөрөнгө оруулагч Rio-ийн саналаас татгалзана
Turquoise Hill Resources Ltd /TRQ.NYSE/ компанийн тав дахь том хөрөнгө оруулагч Sailingstone Capital Partners компани Rio Tinto /RIO.NYSE/ компанийн тавьсан TRQ-ийн үлдсэн 49 хувийг худалдаж авах саналаас татгалзана гэгдгээ дахин мэдэгдлээ.
Sailingstone Capital Partners компани нь TRQ-ийн 2.21 хувийг эзэмшиж байгаа бөгөөд Rio Tinto компани TRQ-ийн үлдсэн 49 хувийг 3.3 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьсан даруйд тухайн саналаас эсрэг байр суурьтай байгаагаа мэдэгдээд байсан бөгөөд баасан гарагт байр сууриа өөрчлөөгүй болохоо дахин мэдэгдлээ.
Харин TRQ-ийн хоёр дахь том хөрөнгө оруулагч Pentwater Capital Management компани мөн адил Rio-ийн саналыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд байгаа бөгөөд санал тавьснаас хойш тус компани TRQ-ийн эзэмшлээ 13.77 хувиас 14.46 хувь болгон нэмэгдүүлжээ.
Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Turquoise Hill Resources Ltd компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болох бөгөөд тухайн хурлаар жижиг хувьцаа эзэмшигчдийн 66.67 хувь нь Rio-ийн саналыг дэмжсэн тохиолдолд эцсийн шийдвэр гарна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй