Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Ази Номхон Далайн аялал жуулчлал хамгийн түрүүнд сэргэх боломжтой

Ази Номхон Далайн аялал жуулчлал хамгийн түрүүнд сэргэх боломжтой

Ази Номхон Далайн аялал жуулчлал хамгийн түрүүнд сэргэх боломжтой

Лондонд төвтэй Дэлхийн Аялал Жуулчлалын Зөвлөл (WTTC)-өөс жил бүр гаргадаг “Аялал ба аялал жуулчлалын эдийн засгийн нөлөө” тайланд дурдсанаар 2020 онд аялал жуулчлалын орлого Ази, Номхон Далайн орнуудад тахал өвчний өмнөх үеийнхтэй харьцуулахад хамгийн их буюу 59 хувиар буурсан байна.

2021 онд ихэнх улс орон хилийн хатуу хязгаарлалттай байсан. Ази Номхон Далайн бүс нутгийн аялал жуулчлалын орлого ДНБ-ий 16 хувийг эзэлж байгаа нь бусад бүс нутагтай харьцуулахад хамгийн муу үзүүлэлт юм.

Гэсэн хэдий ч, шинэ тайланд өгүүлснээр Ази Номхон Далайн орнууд богино, дунд хугацаанд энэ зөрүүг арилгах төлөвтэй байгаа бөгөөд аялал жуулчлалын орлогын хэмжээ 71 хувиар өснө гэж таамаглаж байна.

WTTC-ийн тайланд Ази, Номхон далайн аялал жуулчлалын салбар 2023 онд 10 орчим хувиар, 2024 онд 20 гаруй хувиар, 2025 он гэхэд аялал жуулчлалын орлого ази номхон далайн бүс нутгийн ДНБ-д цар тахлын өмнөхөөс 32 хувиар илүү хувь нэмэр оруулна гэж тооцоолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.