Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Банкны салбарын үзүүлэлтүүд эерэг гарлаа

Банкны салбарын үзүүлэлтүүд эерэг гарлаа

Банкны салбарын үзүүлэлтүүд эерэг гарлаа

Эдийн засгийн удаашрал үнэхээр үүсэх үү?

Өчигдөр, Dow Jones индекс 550.99 нэгжээр буюу 1.86 хувиар, S&P 500 индекс 2.65 хувиар, Nasdaq Composite индекс 3.43 хувиар тус тус өссөн байна. Өчигдрийн өндөр өсөлтийг дагаад өглөөний арилжаагаар Ази Номхон далайн улс орнуудын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд бүгд өсөлттэй байна. Үүнд Австралийн S&P/ASX 200 1.24 хувиар, Японы Nikkei 225 0.74 хувиар, Солонгосын KOSPI индекс 0.14 хувиар тус тус өссөн бол Хонгконгийн Hang Seng индекс 0.15 хувиар эх газрын Shanghai, Shenzhen Component индексүүд тус бүр харгалзан 0.01, 0.25 хувиар тус тус өсөөд байна.

Компаниудын гуравдугаар улирлын тайлангийн үзүүлэлтүүд эерэг гарч эхэлж байгаа нь арилжаачдын дундах эдийн засгийн удаашрал үүснэ гэсэн айдсыг намжааж байна. Өчигдөр Bank of America /BAC.NYSE/ компани улирлын тайлангаа зарлаж тайлангийн үзүүлэлт шинжээчдийн таамаглалыг эвдсэнээр хувьцааны ханш зургаан хувиар өссөн бол Bank of New York Mellon /BK.NYSE/ компанийн тайлан мөн адил эерэг үзүүлэлттэй гарч хувьцааны ханш таван хувиар өссөн. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт JP Morgan Chase & Co, Morgan Stanley, Wells Fargo, US Bancorp зэрэг томоохон банкуудын тайлан эерэг гарч банкны салбар ганцаараа өсөлттэй хаагдаж байсан.

Олон улсын валютын сан өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн төлөв байдлын ээлжит тайлангаа танилцуулсан. “Countering the Cost of Living Crisis” нэртэйгээр бичигдсэн тус тайланд эдийн засгийн удаашрал 2023 онд үргэлжлэх төлөвтэй байгаа талаар дурдсан бөгөөд үүнийг дагасан мэдээллүүд хөрөнгийн зах зээлийг хүчтэй савлуулаад амжсан. Өчигдөр олон улсын Bloomberg агентлагийн судалгаанд оролцсон 42 эдийн засагч дараагийн 12 сард эдийн засгийн удаашрал болох 60 хувийн магадлалтай хэмээн таамагласан байна.

Харин, АНУ-ын ерөнхийлөгч Жое Байден эдийн засгийн удаашрал болох магадлал маш бага болсон ч удаан үргэлжлэхгүй хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн бөгөөд банкнуудын тайлан эерэг гарч байгаа нь ерөнхийлөгчийн таамаглалыг батлах хүчин зүйл болж байх шиг.

Ямар ч байсан гуравдугаар улирлын тайлангийн салхийг нээж банкны салбар эерэг үзүүлэлттэй гарлаа. Энэ долоо хоногт биднийг Netflix, Tesla, IBM, AT&T, Goldman Sachs, P&G, American Airlines зэрэг компаниудын тайлан хүлээж байна.

Өнгөрсөн улирал компаниудад асар том сорилтууд ар араасаа үүссэн. Эдийн засгийг хөдөлгөгч бизнесүүд тухайн сорилтуудыг хэрхэн даван туулснаас хамаарч цаашид хөрөнгийн зах өсөх, эсвэл эдийн засгийн удаашрал үүсэх нь тодорхойлогдох төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.