Rolls-Royce анхны цахилгаан машинаа танилцууллаа
Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Rolls-Royce компани өөрийн анхны цахилгаан SPECTRE машиныг танилцууллаа. Тус машин нь 413,000 ам.доллароор худалдаалагдах бөгөөд АНУ-ын 300 гаруй худалдан авагчид хэдийнээ урьдчилан захиалаад байна.
Ердийн Rolls машинаас илүү гоёмсог, хоёр хаалгатай, 320 миль хүрэх хурдлах боломжтой бөгөөд 0-60 миль/цаг хурдыг 4.4 секундэд авна. Rolls-Royce 2030 он гэхэд бүтээгдэхүүнээ бүхэлд нь цахилгаан автомашин болгох төлөвлөгөөтэй байна.
Энэхүү машин нь зах зээл дээрх EV дотроос хамгийн үнэтэй нь бөгөөд Rolls-ын хэлснээр "Хэт тансаг цахилгаан Super Coupe" гэсэн шинэ ангиллыг үүсгэж байгаа аж. Харин Женерал Моторс энэ долоо хоногт 300,000 гаруй ам.долларын үнэтэй Celestiq цахилгаан автомашинаа танилцууллаа.
Rolls Royce-ын гүйцэтгэх захирал Мюллер-Отвосын хэлснээр “Автомашинууд нь гөлгөр, нам гүм, хурдан хүч чадлаараа алдартай болсон тул EV-д шилжих нь Rolls-ийн хувьд байгалийн жам юм”.
Мюллер-Отвос Spectre-ийн борлуулалтын тодорхой зорилтуудын талаар ярихаас татгалзав. 2021 онд Rolls-Royce 5586 автомашин нийлүүлж, борлуулалт, үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дээд амжилт тогтоосон билээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй