Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Tesla компанийн гуравдугаар улирлын тайлан зарлагдлаа

Tesla компанийн гуравдугаар улирлын тайлан зарлагдлаа

Tesla компанийн гуравдугаар улирлын тайлан зарлагдлаа

Өчигдөр Tesla компани гуравдугаар улирлын тайлангаа зарлаж, гүйцэтгэх захирал Elon Musk эдийн засгийг хамарсан санаа зовнил болон Twitter компанийг худалдан авах тал дээр мэдэгдэл хийлээ. Үүний дараа тус компанийн хувьцааны ханш биржийн дараах арилжаанд таван хувиар уналаа.

Гуравдугаар улирлын тайлангийн хувьд нэгж хувьцаанд ногдох ашгийг 99 цент гэж таамаглаж байхад 1.05 ам.доллар, борлуулалтын орлогыг 21.96 тэрбум ам.доллар гэж таамаглаж байтал 21.45 ам.долларын үзүүлэлттэй гарсан. GAAP-аар бүртгэхэд цэвэр ашиг 3.33 тэрбум ам.доллар байсан ба нийт ашгийн маржин 27.9 хувь болох тогтвортой түвшин дээр байна.

Elon Musk мэдэгдэлдээ “Дөрөвдүгээр улирлын автомашины эрэлт өндөр байгаа ба ирээдүйд бид үйлдвэрлэсэн бүх автомашинаа борлуулахаар хүлээж байна. Үйлдвэрүүд бүрэн хурдаар ажиллаж байгаа тул бид нийлүүлж буй бүх автомашинаа хэрэглэгчдэд хүргэж байна. Тийм ч учраас үйл ажиллагааны маржин тогтвортой байна” хэмээжээ.

Дараа жилд ТУЗ-ийн зөвшөөрөлтэйгөөр 5-10 тэрбум ам.долларын хооронд хувьцаагаа худалдан авах хөтөлбөрийг эхлүүлэхээ мэдэгдсэн.

Elon Musk өөдрөг үзлээр “Tesla компани Apple компанийн зах зээлийн үнэлгээг давах хэмжээнд очих болно. Бүр Apple болон Saudi Aramca хоёрыг нийлүүлснээс их хэмжээний үнэ цэнтэй болох ч энэ нь амаргүй байна” хэмээн мэдэгдсэн.

Хувьцаа эзэмшигчид Tesla-гийн удирдлагуудаас БНХАУ болон түүнээс цааш бизнест нь нөлөөлж буй макро эдийн засгийн асуудлуудын талаар асуутал тэрээр "БНХАУ улс эдийн засгийн удаашралт өртсөн нь голдуу үл хөдлөх хөрөнгийн салбар бол Европт эрчим хүчний салбараас болсон эдийн засгийн удаашралт үүсэж байна. Хойд Америкийн эдийн засаг сайн байгаа хэдий ч ХНС-гаас хэт өндөр бодлогын хүүг өсгөсөн нь асуудалтай. Гэвч удирдлагууд нь удахгүй түүнийгээ анзаарч бодлогын хүүг буцаад бууруулах болно” гэж хариулсан.

Twitter компанийг худалдан авах талаар асуухад Twitter-ийг одоо байгаа үнээсээ илүү үнэ цэнтэй компани юм хэмээн тайлбарласан. Musk 44 тэрбум доллароор худалдан авах гэрээний санхүүжилтээ Tesla-гийн хэсэг хувьцаагаа зарж олохоо мэдэгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.