Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Mongolian Mining Corporation /975.HK/ компанийн борлуулалт 1,131 хувиар өслөө

Mongolian Mining Corporation /975.HK/ компанийн борлуулалт 1,131 хувиар өслөө

Mongolian Mining Corporation /975.HK/ компанийн борлуулалт 1,131 хувиар өслөө

Mongolian Mining Corporation /975.HK/ компани 2022 оны 3-р улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тайлант улиралд нийт өмнөх оны мөн үеэс 1,131 хувиар, өмнөх улирлаас 254 хувиар өндөр буюу 1.491 сая тонн угаасан коксжих нүүрс борлуулсан байна.   

Харин тус компани тайлант улиралд өмнөх оны мөн үеэс 219 хувиар өндөр буюу нийт 1.150 сая тонн коксжих нүүрс олборложээ. Covid 19 цар тахлаас хойш тээвэрлэлтийн саатал, хилийн хаалт зэрэгтэй холбоотой тус компанийн борлуулалт саараад байсан бол 3-р улиралд компанийн тайлангийн үзүүлэлтүүд цар тахлаас хойшхи хамгийн сайн үзүүлэлттэй гарлаа.

9 цаг 24 минутын байдлаар Mongolian Mining Corporation /975.HK/ компанийн хувьцааны ханш 6.132 хувиар өсөж 2.250 хонгконг доллар дээр арилжаалагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.