БНХАУ-ын компаниудын хувьцааны ханш уналаа
АНУ-ын бирж дээр арилжаалагддаг БНХАУ-ын компаниудын хувьцааны ханш өчигдөр өндөр уналттай байлаа.
The Invesco Golden Dragon China ETF 14 хувиар унаж, 2009 оноос хойшх ёроолын цэгээ авсан үзүүлэлттэй байна. Тус ETF нь Nasdaq Goldman Dragon China индексийг дагадаг буюу АНУ-ын биржид арилжаалагддаг 65 компани багтдаг.
Өчигдөр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпинь гурав дахь удаагаа дахин сонгогдсон нь хөрөнгө оруулагчдад эрсдэлээс зайлсхийх шалтгаан боллоо. Ши Жинпинь техник технологийн салбарын компаниудад өндөр шаардлага тавьж, зохицуулалтыг чангатгах бодлого баримтлах болсон. Тиймд төрийн зохицуулалт компаниудын үйл ажиллагаанд хэт их орох вий гэсэн айдсаас болж хөрөнө оруулагчид хувьцаагаа худалдаж эхэлжээ.
Энэ талаар “Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хувьцаануудад дахин хөрөнгө оруулах боломжгүй боллоо” хэмээн Bernstein борлуулалтын худалдаа хариуцсан ажилтан Mark Schilsky даваа гарагт тэмдэглэлдээ онцолжээ.
Hang Seng индекс 6.36 хувиар, Shanghai Composite болон Shenzen Component нар ойролцоогоор хоёр хувиар унаад байна. Томоохон БНХАУ-ын компаниудиас дурдвал, Alibaba 12 хувиар, Tencent Music Entertainment таван хувиар, Pinduoduo 24.6 хувиар унажээ.
Харин Wallstreet-ийн топ стратегч болох JPMorgan-ий ажилтан Marko Kolanovic тус улсын хувьцааг худалдан авахад зохистой, учир нь суурь үзүүлэлттэй холбоогүй хувьцааны уналт бий болж байна хэмээн зөвлөв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй