Мета-д хувьцаа эзэмшигчээс нь захидал ирлээ
Хөрөнгө оруулагчид Метагийн зардалд санаа зовж байна.
Altimeter Capital-ийн гүйцэтгэх захирал Брэд Герстнер даваа гарагт Марк Зукербергт нээлттэй захидал бичиж, Мета хэтэрхий олон ажилтантай бөгөөд хэтэрхий удаан хөдөлж байгааг шүүмжилжээ.
Тэрбээр Метад ажилчдынхаа зардлыг 20 хувиар бууруулж, компанийн "метаверс" технологи болох VR програм болон техник хангамжид оруулах хөрөнгө оруулалтыг жилд таван тэрбум ам.доллароос хэтрүүлэхгүй байхыг санал болгов.
Энэхүү захидал нь Метагийн хөрөнгө оруулагчид компанийн сүүлийн үеийн гүйцэтгэлийн талаар санал бодлоо илэрхийлж эхэлсэн дохио юм. Мета хувьцааны үнэ 2022 онд 61 хувиар буураад байгаа юм.
Мета өөрийн VR техник болон програм хангамжид илүү анхаарал хандуулахын тулд компанийнхаа нэрийг сольж, тус технологид жил бүр 10 тэрбум доллар зарцуулж байна. Харин хөрөнгө оруулагчид Мета компанийн амбицад итгэх итгэл бага байгааг энэ захидал илэрхйилж байгаа юм.
Аравдугаар сарын 11-нд Meta шинэ дээд зэрэглэлийн VR чихэвч болох Quest Pro-г танилцуулсан. Гэсэн ч олон нийтэд таалагдаж байгаа шинж тэмдэг сул байгаа юм.
“Үүнээс гадна хүмүүс метаверс нь юу гэсэн үг болохыг ч мэдэхгүй эргэлздэг" гэж Герстнер бичжээ. Хэрвээ компани энэ төсөлд жилд 1-2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байсан бол төөрөгдөл нь асуудал биш байж магадгүй юм. Түүний хэлснээр тус компанийн VR-ийг хөгжүүлэхэд зарцуулж буй мөнгө болон үр дүн зөрүүтэй байгааг шүүмжилжээ.
Хэрэв Мета эдгээр зардлыг хянаж чадвал чөлөөт мөнгөн гүйлгээгээ хоёр дахин нэмэгдүүлж, хувьцааны үнээ ч сайжруулах боломжтой гэж тэр үзэж байгаа аж.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй