Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Алтын ханш сүүлийн 2 долоо хоногийн оройн цэгээ авлаа

Алтын ханш сүүлийн 2 долоо хоногийн оройн цэгээ авлаа

Алтын ханш сүүлийн 2 долоо хоногийн оройн цэгээ авлаа

Өчигдөр алтны спот ханш 0.1 хувиар өсөж унц нь 1,666.79 ам.доллар хүрсэн бол фьючерсийн унц нь 1670.8 ам.доллар хүрчээ.

Энэ нь ам.долларын ханш бусад мөнгө тэмдэгтийн эсрэг суларч байгаатай холбоотой. Тухайлбал, ам.долларын индекс 0.1 хувиар унаж 109.66 хүрсэн нь сарын хамгийн доод үзүүлэлт юм. Ам.доллар 20 жилийн хамгийн дээд цэгтээ есөн сард хүрч байсан бол эдүгээ тэр цэгээсээ ойролцоогоор таван хувиар унасан байна.

Хөрөнгө оруулагчид ХНС-гаас бодлогын хүүг эрс өсгөж буй үйл явцыг удаашруулах шийдвэрээ зөөлрүүлэх байх гэсэн хүлээлт нэмэгдэж байгаагаас ам.долларын ханш бага зэрэг суларлаа. Шинжээчдийн таамаглаж буйгаар арваннэгдүгээр сард бодлогын хүүг дахин 75 нэгжээр өсгөж, арванхоёрдугаар сараас эхлэн зөвхөн 50 нэгжээр өсгөх аж. Учир нь эдийн засгийн удаашрал үүсэх магадлалтай байгаа нь ХНС-г бодлогын хүүг үргэлжлүүлэн огцом өсгөх орон зайг хязгаарлаж байна.

Ам.долларын ханш үргэлжлүүлэн эрчтэй өсөхгүй тул хөрөнгө оруулагчид таваарын арилжаанд идэвхтэй оролцож байна. Зөвхөн алт гэлтгүй зэсийн ханш сүүлийн гурван долоо хоног дахь хамгийн өндөр түвшинд хүрсэн. Зэсийн фьючерс өнөөгийн байдлаар паунд нь 3.54 ам.доллароор арилжаалагдаж байна. Зэсийн эрэлт ирэх жилээс улам өснө гэж шинжээчид таамаглаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.