Amazon компанийн хувьцааны ханш 13 хувиар уналаа
Өчигдөр Amazon компанийн гуравдугаар улирлын тайлан зарлагдаж, шинжээчдийн таамаглаж байснаас муу үзүүлэлттэй байснаар хувьцааны ханш нь бирж хаагдсаны дараах арилжаагаар 13 хувиар уналаа.
Гуравдугаар улирлын тайлангийн хувьд шинжээчид 127.46 тэрбум ам.долларын болуулалтын орлого олно гэж таамаглаж байсан ч 127.1 тэрбум ам.долларын орлого олсон нь нэгж хувьцаанд ногдох ашгийг 28 цент болгож байна. Түүнчлэн, веб үйлчилгээнээс олж буй борлуулалтын орлогыг 21.1 тэрбум ам.доллар гэж таамаглаж байсан нь 20.5 тэрбум ам.доллар, зар сурталчилгаанаас олж буй борлуулалтын орлогыг 9.48 ам.доллар гэж таамаглаж байсан нь 9.55 тэрбум ам.долларын гүйцэтгэлтэй байлаа.
Гуравдугаар улирлын борлуулалтын орлого /ХЭЗЭЭНЭЭС/ 15 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа ч Уол Стрийтийн хүлээлтэд хүрч чадсангүй. Бусад томоохон техник технологийн компаниудын адил макро эдийн засгийн тогтворгүй байдлаас болж хувьцааны ханш нь өндөр уналттай байна.
ХНС-гаас инфляцыг хяналтад оруулах зорилготойгоор бодлогын хүүг эрчтэй өсгөж, эдийн засгийн удаашралтын эсрэг тус компани зардлаа танах арга хэмжээг авч эхэлсэн. Тухайлбал, зарим туршилтын төслийг, хүн хүчин ажилд авахыг зогсоож, агуулахын зардлыг танасан.
Тус компаниас дөрөвдүгээр улирлын борлуулалтын орлогын таамаглалыг 140-148 тэрбум ам.долларын хооронд гэж мэдэгдсэн нь жилийн өмнөхөөс 2-8 хувийн өсөлт хүлээж байгааг илтгэж байна. Харин бусад шинжээчдээс борлуулалтын орлогыг 155.15 тэрбум ам.доллар хүрнэ хэмээн хүлээж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй