Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хятад дахь АНУ-ын хөрөнгө оруулалт бараг хоёр дахин буурчээ

Хятад дахь АНУ-ын хөрөнгө оруулалт бараг хоёр дахин буурчээ

Хятад дахь АНУ-ын хөрөнгө оруулалт бараг хоёр дахин буурчээ

Өнгөрсөн жилтэй харьцуулахад 2022 АНУ-ын олон компани Хятад дахь хөрөнгө оруулалтаа бараг хоёр дахин бууруулсан гэж Шанхай дахь Америкийн худалдааны танхимаас гаргасан хамгийн сүүлийн судалгаагаар тогтоожээ.

Шалтгаан нь Ковидтой холбоотой зогсолт, аяллын хязгаарлалт, нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан гэж судалгаанд оролцогчид хариулсан байна.

Шанхай дахь Америкийн Худалдааны Танхим "Итгэл алдагдаж байна" гэж мэдэгдэв.

Шанхай хот энэ оны эхээр Хятадад хамгийн хүндэд тооцогдох хөл хорионд орж, хоёрдугаар улиралд эдийн засаг бараг ямар ч өсөлтгүй гарсан. Гуравдугаар улиралд 3.9 хувиар өссөн нь ДНБ-ий жилийн албан ёсны зорилтот 5.5 хувиас нэлээд доогуур үзүүлэлт юм.

Олон улсын валютын сан Хятадын эдийн засаг энэ онд 3.2 хувь, ирэх онд 4.4 хувиар өснө гэж таамаглаж байгаа бол АНУ-ын эдийн засаг энэ онд 1.6 хувь, ирэх онд 1 хувь хэмээн таамаглаж байна.

БНХАУ руу очоогүй хөрөнгө оруулалт Зүүн Өмнөд Азийг чиглэж байна.

Зүүн өмнөд Ази руу чиглэсэн хөрөнгө оруулалтын дийлэнх нь ялангуяа технологи, ложистик, жижиглэнгийн худалдаанд чиглэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.