Хар тэнгисийн гэрээнээс оху гарснаар улаан буудайн фьючерс 6 хувиар өслөө
Украин улсаас нисгэгчгүй онгоцоор хийсэн томоохон дайралтын дараа Москвагийн зүгээс өнгөрсөн бямба гарагт Хар тэнгисийн хэлэлцээрээс гарснаа зарласан нь дэлхийн улаан буудайн нийлүүлэлтэд түгшүүрийн харанга дэлдлээ.
ОХУ-ын энэхүү алхам нь ам.долларын ханш чангарах зах зээлийн дарамтыг дарж, АНУ-ын үр тариаг дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадваргүй болгох хандлагатай байна.
Тодруулбал, өчигдөр АНУ-ын улаан буудайн фьючерс 6, эрдэнэ шиш 1.6 хувиар өсөж хоёр долоо хоногийн дээд түвшинд хүрэв.
Мөн энэхүү өсөлт нь шар буурцгийн нэгдүгээр сарын хамгийн идэвхтэй гэрээнд нөлөөлж дээд амжилтыг тогтоосон байна.
StoneX-ийн түүхий эдийн ахлах эдийн засагч Арлан Судерман "ОХУ нь Хар тэнгисийн худалдааны гэрээнээс гарсны дараа хүнсний хомсдол нэмэгдэж үр тарианы зах зээл нэг шөнийн дотор огцом өссөн" гэж мэдэгджээ.
АНУ-ын шар буурцгийн ургац хураалт 88%, эрдэнэ шишийн ургац 76%-тай байна гэж USDA-аас мэдэгдэв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй