Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

AMD-ийн шинэ улирлын хүлээлт хувьцааны ханшийг өсгөлөө

AMD-ийн шинэ улирлын хүлээлт хувьцааны ханшийг өсгөлөө

AMD-ийн шинэ улирлын хүлээлт хувьцааны ханшийг өсгөлөө

AMD компанийн өнгөрсөн улиралын орлого шинжээчдийн таамаглалд хүрээгүй ч дөрөвдүгээр улиралд сервер чипний бизнесээ өргөжүүлэх зорилт тавьсан нь хувьцааны ханшийг зургаан хувь өсгөлөө.

Гуравдугаар улиралд, тус компанийн орлого өмнөх оны мөн үеэс 29 хувиар өссөн байна. Харин цэвэр ашиг өнгөрсөн оны мөн үеэс 93 хувиар буурч 66 сая ам.доллар болсон нь хоёрдугаар сард чип үйлдвэрлэгч Xilinx-ийг 49 тэрбум ам.доллароор худалдан авсантай холбоотой.

Аравдугаар сарын 6-нд AMD гуравдугаар улирлын урьдчилсан үр дүнг танилцуулах үед компютерийн зах зээлийн чип нийлүүлэлт нь хүлээгдэж байснаас бага байсан тул өөрсдийн орлогын хүлээлтээ мөн бууруулсан юм. Тухайн үед хувьцааны үнэ бараг 14 хувиар унасан нь 2020 оны гуравдугаар сараас хойших хамгийн том уналт байв. Энэ уналт дөрөвдүгээр улиралд үргэлжлэхээр байгааг гүйцэтгэх захирал Лиза Су шинжээчидтэй хийсэн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Харин, AMD Хойд Америкийн үүлэн технологийн салбарт маш сайн ахиц дэвшил гаргасан. 2023 он гэхэд энэ зах зээл улам тэлж, орлогоо нэмэгдүүлэх боломж үүснэ хэмээн харж буй аж. Тус компани нь Genoa кодтой серверийн чипний эрэлт хэрэгцээ их байгааг олж харж нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нь хөрөнгө оруулагчдын дунд эерэг хүлээлт үүсгэжээ. AMD нь арваннэгдүгээр сарын 10-нд Epyc дата төвийн чипүүдийг худалдаанд гаргахаар төлөвлөж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.