Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Xpeng өрсөлдөгчдөөсөө хоёр дахин бага нийлүүлэлт хийжээ

Xpeng өрсөлдөгчдөөсөө хоёр дахин бага нийлүүлэлт хийжээ

Xpeng өрсөлдөгчдөөсөө хоёр дахин бага нийлүүлэлт хийжээ

БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн аравдугаар сарын нийт үйлдвэрлэлийн тоо мэдээ зарлагдлаа. Xpeng компани нийт 5,101 цахилгаан автомашин үйлдвэрлэсэн нь өрсөлдөгчид болох Nio болон Li Auto нараас бараг хоёр дахин бага үзүүлэлт болж байна.

Xpeng компанийн хамгийн их зарагддаг модель болох P7 sedan-ий нийлүүлэлт өмнөх сараас хоёр дахин буурч 2,100 болжээ. Харин, Шинэ загварын G9 SUV автомашины нийлүүлэлт есдүгээр сард 184 ширхэг байсан нь өнгөрсөн сард 623 ширхэг болж өссөн байна. Тус компаниас G9 загварын автомашиныг аравдугаар сарын 27-ноос эхлэн олон тоогоор нийлүүлж эхэлсэн ба ирэх жил гэхэд хамгийн их зарагдах автомашинаар тодорно хэмээн мэдэгдсэн.  

Тухайн мэдэгдлийн дараа Xpeng компанийн хувьцааны ханш гурван хувиар унаж, Nio компанийн хувьцааны ханш 0.4 хувиар, Li Auto компанийн хувьцааны ханш 6.9 хувиар өссөн байна.

БНХАУ-ын цахилгаан автомашины салбар өрсөлдөөнтэйд тооцогддог. Салбарын бусад өрсөлдөгч компани болох BYD, Tesla нар нь олон жилийн туршлагатай тул сарын цахилгаан автомашин үйлдвэрлэлийн тоо хэмжээгээр тэргүүлж байна. Харин жил хүрэхгүй хугацаанд салбарт шинээр нэвтрэн орсон Huawei компани аравдугаар сард 10,000 Aito-г зах зээлд нийлүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.