Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Амазонд шинэ ажлын байр байхгүй

Амазонд шинэ ажлын байр байхгүй

Амазонд шинэ ажлын байр байхгүй

Өчигдөр Амазон компанийн хүний нөөцийн дарга Beth Galetti эдийн засгийн төлөв байдал сайнгүй байгаатай холбоотой энэ долоо хоногоос эхлэн хүний нөөцдөө шинэ ажилчид элсүүлэхээ түр зогсоож байгаагаа мэдэгдсэн бөгөөд тус шийдвэрээ дараагийн хэдэн сард үргэлжлүүлэх төлөвтэй байгаа юм байна. Тус мэдээлэлтэй холбоотой өчигдөр Амазон компанийн хувьцааны ханш 3.06 хувиар унасан байна.

Сүүлийн саруудад эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан ихэнх компани үүнд Netflix, Meta, Tesla зэрэг компани шинээр ажилчин авахаа бууруулах цаашлаад зогсоох, удирдлагын зардал маркетингийн зардлаа бууруулах арга хэмжээнүүдийг авч хэргэжүүлж байна.

Тэгвэл маргааш АНУ-ын аравдугаар сарын ажил эрхлэлтийн тоон мэдээлэл гарах ба шинжээчид 200,000 ажлын байр шинээр үүссэн хэмээн таамаглаж байна. 200,000 ажлын байр нь 2022 оны эхний 10 сартай харьцуулахад бага тоо хэдий ч 2018,2019 онуудтай харьцуулахад өндөр тоо юм. Үүнээс үзэхэд хөдөлмөрийн зах зээл уналтанд ороогүй гэж үзэхэд хүргэж байгаа хэдий ч хурдацтай буурч буй ажлын байр нь эдийн засгийн өсөлтийг удаашруулах нэг нөлөөлөл болох юм.

Нөгөө талаас ажлын байр шинжээчдийн таамаглалаас бага буюу ажил эрхлэлтийн түвшин сул байх нь АНУ-ын төв банк бодлогын хүүгийн шийдвэрээ эргэн харахад нөлөөлнө.

Ажил эрхлэлтийн тоон мэдээлэл өнөөдөр Монголын цагаар 20 цаг 30 минутанд гарна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.