Их Британийн төв банк бодлогын хүүг 75 нэгжээр өсгөлөө
Их Британий төв банк бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр өсгөж 3.0 хувьд хүргэсэн нь сүүлийн 14 жилд үзэгдэж байгаагүй өндөр дүн юм. Инфляцыг хяналтад оруулах зорилготойгоор бодлогын хүүг ийнхүү нэмэгдүүлж байгаа нь эдийн засгийн өсөлтийг саажруулах аюултай.
Төв банкнаас эдийн засгийн хэтийн төлөв байдлыг ирэх жилээс удааширна гэж таамагласан. Энэхүү таамаглалыг аравдугаар сарын дунд үеэр гаргасан ба өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, савлагаатай санхүүгийн зах зээл, төсвийн төлөвлөгөө зэргийг харгалзан үзэж таамаглалаа гаргажээ.
Төв банкнаас бодлогын хүүг 5.25 хувь хүртэл өсгөх нь өнөөгийн эдийн засгийн төлөв байдалд зохистой гэж үзэж байгаа нь өмнө нь таамаглаж байсан бодлогын хүүгийн өсөлтийн хэмжээнээс өндөр байна. 2024 он гэхэд Их Британи улс бодлогын хүүгээ 5.25 хувь хүртэл өсгөвөл инфляцын түвшин зорилтот 2 хувиас бага болох боломжтой гэж үзэж байгаа юм.
Үүний дараа паунд ам.долларын эсрэг 1.8 хувиар суларч 1.1184 ам.доллар боллоо. Их Британи улсын төв банкыг ирэх саруудад бодлогын хүүг ХНС бодлогын хүү өсгөж байгаатай ижлээр эрчтэй өсгөхгүй хэмээн таамаглаж буй хөрөнгө оруулагчдын хүлээлт дээр тулгуурлан паунд суларсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй