Твиттер цомхотгол хийж эхэлнэ
Твиттер компани ажилчдаа цомхотгох, оффисуудаа түр хаах талаар мэдээллийг баасан гарагт номхон далайн цагаар өглөөний 9:00 цагт имэйлээр мэдэгдэх болно.
Твиттерийг эрүүл замд оруулахын тулд ажиллах хүчээ цомхотгох хүнд хэцүү үйл явцыг туулах болно гэж Пүрэв гарагт илгээсэн цахим шууданд дурджээ.
Твиттер компани "ажилтан бүрийн аюулгүй байдал, мөн Твиттер систем болон хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах" зорилгоор оффисуудаа түр хааж, бүх хандалтыг түдгэлзүүлнэ гэсэн юм. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын тайлбар авах хүсэлтэд Твиттер хариу өгөөгүй байна.
Шинэ удирдлага Илон Маск зардлаа эрчимтэй бууруулахыг шаардаж, Твиттерийн багуудад дэд бүтцийн зардлаас жилд 1 тэрбум долларын хэмнэлт гаргахыг даалгажээ.
Тэрээр тус компанийн удирдлагуудыг хэдийнээ сольж, гүйцэтгэх захирал, санхүү, хуулийн удирдах ажилтнуудыг ажлаас халсан байна. Түүнээс гадна зарим ажилтан, тэр дундаа компанийн зар сурталчилгаа, маркетинг, хүний нөөцийн хэлтсийн дарга нар өнгөрсөн долоо хоногт ажлаасаа гарсан аж.
Маск Твиттерийн эзэн болсон эхний долоо хоногт эмх замбараагүй байдал, тодорхойгүй байдал бий болжээ. Компанийн хэмжээнд хоёр уулзалт хийхээр товлосон боловч хэдхэн цагийн дараа цуцлагджээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй