Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

БНХАУ-ын тэг ковид бодлого Apple-ийн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж байна

БНХАУ-ын тэг ковид бодлого Apple-ийн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж байна

БНХАУ-ын тэг ковид бодлого Apple-ийн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж байна

Apple Inc /AAPL.NASDAQ/ компани ням гарагт хийсэн мэдэгдэлдээ БНХАУ-ын урд бүсэд байрлах Henan мужын Zhengzhou хотод iPhone 14 Pro болон iPhone 14 Pro Max-ийн үйлдвэрт Covid 19 цар тахлын хязгаарлалттай байгаатай холбоотой iPhone 14-ийн үйлдвэрлэлээ түр хугацаан бууруулснаа мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Zhengzhou хотод цар тахалтай холбоотой хөл хорио тогтоогоод байгаа бөгөөд Apple-ийн гар утас үйлдвэрлэгч Foxconn-ийн үйлдвэрт цар тахлын тохиолдлууд илэрсэнтэй холбоотой үйлдвэр дотор тодорхой хэмжээний хязгаарлалтууд тавьсан байна.

Үйлдвэрт цар тахлын тохиолдол илэрсэнтэй холбоотой ажилчид ажлын байраа хаяж явах тохиодол ихсэж үүнийг дагаад iPhone 14-ийн үйлдвэрлэлд хүчтэй нөлөөлж байгаа юм байна.

Тус үйл явдалтай холбоотой Apple компанийн зүгээс арванхоёрдугаар сард дуусах тайлант улиралт гар утасны борлуулалт таамаглаж байснаас бага гарах эрсдэлтэй мөн хэрэглэгчид гар утсаа авахын тулд харьцангуй их хугацаа зарцуулах төлөвтэй байгааг мэдэгдсэн байна.

JPMorgan-ийн шинжээч Samik Chatterjee-ийн мэдэгдэж байгаагаар Apple-ийн website-аас iPhone 14 Pro захиалахад эзэндээ ирэхийн тулд ойролцоогоор 31 өдөр зарцуулж байгааг тэрбээр цохон тэмдэглэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.