Мета ирэх долоо хоногт том хэмжээний цомхтгол зарлах болно
Фэйсбүүкийн толгой компани Meta Platforms (META) энэ долоо хоногт ажилчдаа халахаар бэлдэж байна гэж Wall Street Journal Ням гарагт мэдэгдэв. Албан ёсоор энэ лхагва гарагт зарлах төлөвтэй байна.
Сүүлийн үед томоохон технологийн компаниудын ашиг орлого буурч байгаа тул цомхотгол хийх эсвэл нэмж ажилтан авахгүй байх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Яг энэ жишгээр Метагийн борлуулалт удааширч байгаа тул ажилчдаа цомхотгох эсвэл ажилчдаа царцаах шийдвэр яригдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт Илон Маск Твиттер компанийг авсны дараа ажилчдынхаа 50 хүртэлх хувийг цомхотгож байгаагаа зарласан бол Амазон шинээр хүн ажилд авахыг зогсооно гэж мэдэгдсэн. Lyft хоёр дахь ээлжийн цомхотголдоо нийт ажилчдынхаа 13 хувийг дахин цомхотгох болно гэж мэдэгджээ.
Мета одоогоор 87 мянга гаруй ажилтантай. Энэхүү цомхотгол нь Баасан гарагт Twitter-ийн гаргасан цомхотголоос давж, технологийн компанийн энэ онд хийсэн хамгийн том ажилчдын цомхотгол болон Метагийн түүхэн дэх анхны бүтцийн өөрчлөлт болж магадгүй юм.
Мета цомхотголын талаар сэтгүүлд тайлбар өгөхөөс татгалзсан ч гүйцэтгэх захирал Марк Зукербергийн "хөрөнгө оруулалтаа цөөн тооны тэргүүлэх ач холбогдол бүхий өсөлтийн салбарт төвлөрүүлнэ" гэсэн мэдэгдэл хийжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй