Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Риогийн саналыг зохицуулах хорооноос түдгэлзэж магадгүй

Риогийн саналыг зохицуулах хорооноос түдгэлзэж магадгүй

Риогийн саналыг зохицуулах хорооноос түдгэлзэж магадгүй

Канадын Онтариогийн үнэт цаасны зохицуулах хорооны тэргүүн асан Rio Tinto-гийн Turqoise Hill Resources-ийн үлдсэн 49 хувийг худалдан авах хэлцлийг хууль бус хэмээн үзэж байна.

Rio Tinto Plc компани нь Turquoise Hill Resources Ltd /TRQ.NYSE/ компанийн үлдсэн 49 хувийг 3.3 тэрбум ам.доллароор буюу нэгж хувьцааг 43 канад доллар /32.6 ам.доллар/-оор худалдан авах саналыг тавиад байгаа билээ. Тус саналын хүрээнд Rio TRQ-ийн томоохон жижиг хувьцаа эзэмшигчид болох Pentwater Capital Management болон Sailingstone Capital Partners компаниудтай зөвшилцөлд хүрсэн. Зөвшилцлийн хүрээнд Pentwater Capital Management болон Sailingstone Capital Partners компаниуд арваннэгдүгээр сарын 8-ны өдөр болох санал хураалтад саналаа өгөхгүй байх эрхээ эдэлж хэрвээ жижиг хувьцаа эзэмшигчдийн олонх Rio-гийн саналыг зөвшөөрч үлдсэн 49 хувийг худалдахаар болсон тохиолдолд сангууд нэгж хувьцаанд эхний ээлжинд 34.4 канад долларыг авч эцсийн үнэлгээг арбитраар шийдвэрлүүлж зөрүүг авна.

Тэгвэл Онтариогийн үнэт цаасны зохицуулах хорооны тэргүүн асан Ed Waitzer-ийн мэдэгдэж байгаагаар бусад жижиг хувьцаа эзэмшигчид ч гэсэн санал өгөхөөс татгалзах эрхээ эдэлж арбитраар эцсийн үнэлгээгээ шийдвэрлүүлж зөрүүг авах боломжтой бөгөөд ийм боломжийг хувьцаа эзэмшигчдэд тэгш олгохгүй байгаа нь хууль бус хэмжээн үзэж байгаа юм байна.

Дээр дурдсан шалтгааны улмаас холбогдох зохицуулах хорооноос хэлцэл явагдахын өмнө ядаж холбогдох материалуудыг шалгах хяналтын ажил явагдах бөгөөд хэлцлийг хүчингүй болгох магадлал өндөр байгаа юм байна.

Мөн ташрамд дурдахад 10 цагийн үед TRQ компани арваннэгдүгээр сарын 8-ны өдөр болох байсан хувьцаа эзэмшигчдийн хурлыг дахин хойшлуулж арваннэгдүгээр сарын 15-ны өдөр болгосон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.