Хятад улс хөл хориог бүрэн цуцлахад дахин хэдэн сарын хугацаа үлдсэн
Бээжин удахгүй Ковид-0 бодлогоо зөөлрүүлж магадгүй гэсэн таамаглалаас үүдэн Хятад компанийн хувьцааны ханш өссөн ч Голдман Саксын эдийн засагчид Хятад улс бүрэн чөлөөтэй болоход дахин хэдэн сарын зай байж магадгүй гэж үзэж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын эрүүл мэндийн албаныхан дэлхийн ихэнх улс хяналтаа цуцалж эхэлсэн ч засгийн газар Ковид-0 бодлогоо тууштай баримтлах байр суурийг дахин дахин илэрхийлсэн.
Хуй Шан тэргүүтэй Goldman Sachs-ийн эдийн засагчид ням гарагт хийсэн тэмдэглэлдээ "Хонконгийн албан ёсны мэдээлэлд үндэслэн өндөр настнуудын вакцинжуулалтын түвшин бага хэвээр байгаа бөгөөд вакцинд хамрагдаагүй хүмүүсийн дунд нас баралтын тохиолдол өндөр байгаа тул бодитоор дахин нээхэд хэдэн сарын хугацаа шаардлагатай хэмээн дүгнэжээ.
Тодруулбал Голдман саксын шинжээчид Хятад улс 2023 оны хоёрдугаар улиралд хөл хориог бүрэн цуцална гэсэн байр суурьтай байна. Тэр үед хөрөнгийн зах зээлийн хувьд сайн мэдээ байх болно гэж АНУ-ын хөрөнгө оруулалтын банкны эдийн засагчид арга хэмжээнүүдийг зөөлрүүлэхэд хүргэж болзошгүй гэж онцолжээ.
Кингер Лау тэргүүтэй эдийн засагчид хөл хорио цуцлагдаж зах зээл дахин чөлөөтэй болсноор Хятадын хөрөнгийн зах зээлийг 20 хувь өсгөх боломжтой гэж тооцжээ.
Хонконгийн засгийн газрын хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээс харахад 80 ба түүнээс дээш насны хүмүүсийн ердөө 60.81 хувь нь гурван тун дархлаажуулалтад хамрагдсан байна. 80 ба түүнээс дээш насны вакцинд хамрагдаагүй хүмүүсийн нас баралтын түвшин 14.79 хувь байсан бол ижил насны бүлгийн гурван тун вакцин хийлгэсэн хүмүүсийн нас баралтын түвшин хамаагүй бага буюу ойролцоогоор 1.48 хувь байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй