Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Binance FTX-ийг худалдан авах санал ирүүллээ

Binance FTX-ийг худалдан авах санал ирүүллээ

Binance FTX-ийг худалдан авах санал ирүүллээ

Өчигдөр криптовалютын томоохон талбар болох Binance нь FTX-ийг худалдан авах санал ирүүллээ. Binance-ийн захирал Changpeng Zhao жиргээндээ “FTX нь хөрвөх чадвар муутай байгаа тул Binance-аас туслалцаа хүссэн. Хэрэглэгчдийг хамгаалах, мөн тус компанийн хөрвөх чадварын асуудал дээр туслалцаа үзүүлэх зорилготойгоор Binance-аас FTX-ийг худалдан авах саналыг гаргасан” гэж мэдэгдсэн.

FTX-ийн үүсгэн байгуулагч, захирал Sam Bankman-Fried энэхүү гэрээг зөвшөөрсөн талаар мөн жиргэжээ. Binance болон FTX хоёр гэрээгээ байгуулсан байгаа хэдий ч Binance-аас хэзээ ч гэрээгээ цуцлах боломжтой. Энэхүү гэрээнд зөвхөн FTX-ийн АНУ-аас бусад газрын бизнесүүд тусгагдаж байгаа ба АНУ дахь FTX бизнес нь гэрээний хэлцэлд ороогүй буюу Binance-аас бие дааснаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.

Bankman-Fried өгсөн ярилцлагадаа “Хөрөнгийн зах зээлийн уналтаас бид хамгаалагдсан биш. Зун цагт FTX-ийн нөхцөл байдал бусад компаниудаас хамаагүй дээр байсан. Учир нь зах зээлийн үнэлгээ өсөж байсан ба зардлаа маш сайн үзүүлэлттэйгээр хянаж байсан” гэв.

Zhao FTX-ийн FTT токен нь ирэх хугацаанд ихээхэн савлагаатай байна гэж жиргэжээ. Түүний дараа хөрөнгө оруулагчдын FTT-ээс хөрөнгөө татах үйл явц нэмэгдсэн. Эдүгээ FTX талбар дахь хөрөнгө оруулагчдын позицоо хөдөлгөх үйл явцыг түр зогсоосон байгаа. Zhao FTT дэх үлдсэн позицоо зарна хэмээн мэдэгдсэний дараа хөрөнгөө хөдөлгөж чадахгүй байгаа хөрөнгө оруулагчдын санаа зовнил нэмэгдэж байна.

FTT-ийн ханш 76.4 хувиар унасан бол bitcoin шинээр доод ханш тогтоон 12.6 хувиар унаж 18,203 ам.долларт хүрэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.