Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Lucid Group Inc тайлангийн дараа ханш 9.48 хувиар уналаа

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Lucid Group Inc тайлангийн дараа ханш 9.48 хувиар уналаа

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Lucid Group Inc тайлангийн дараа ханш 9.48 хувиар уналаа

Цахилгаан автомашины төлөөлөгчдийн нэг тансаг зэрэглэлийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Lucid Group өчигдөр гуравдугаар улирлын тайлангаа олон нийтэд танилцууллаа. Тайлант улиралд тус компани 2,282 автомашин үйлдвэрлэж 1,398 автомашин борлуулсан байна. Тус компани 2022 онд нийт 6,000-7,000 автомашин үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд компанийн удирдлагуудын мэдэгдэж байгаагаар оны төгсгөлд төлөвлөгөөндөө хүрэх бүрэн боломжтой байгаа юм байна.

Гэсэн хэдий ч тайлант улиралд тус компани 530 сая ам.долларын алдагдал хүлээсэн бол 195.5 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Стартап цахилгаан автомашины компаниудын хувьд алдагдал өндөр байх нь хэвийн зүйл хэдий ч тус компанийн алдагдал шинжээчдийн таамаглалаас давсан тул хувьцааны ханш 9.48 хувиар унасан байна.

Тус компанийн 60 хувийг Саудын Арабын хувийн хөрөнгө оруулалтын сан эзэмшдэг бөгөөд Lucid компани тухайн сангаас дахин 1.5 тэрбум ам.долларыг босгох төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Lucid Group нь 2021 онд SPAC /Special Purpose Acquisition Company/-аар дамжуулан 24 тэрбум ам.долларыг татан төвлөрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 23.24 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Үнэлгээ талаас Amazon-ийн хөрөнгө оруулалттай Rivian Automotive Inc 28 тэрбум ам.доллароор үнэлэгддэг бол, Tencent-ийн хөрөнгө оруулалттай Nio Inc 20 тэрбум ам.доллар, Alibaba-ийн хөрөнгө оруулалттай 7.12 тэрбум ам.доллароор тус тус үнэлэгдэж байгаа юм.

Цахилгаан автомашины компаниудын гуравдугаар улирлын тайлан эхнээсээ гарч эхэлж байна. Өнөөдөр Rivian Automotive Inc/RIVN.NASDAQ/ тайлангаа танилцуулах бол маргааш Nio Inc /NIO.NYSE/ тайлангаа танилцуулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.