Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Алтны зах зээлд бух ноёлж байна

Алтны зах зээлд бух ноёлж байна

Алтны зах зээлд бух ноёлж байна

Алтны ханш энэ оныг 1800 ам.доллар орчимд хаах төлөвтэй байна. Нэг асуудал байгаа нь АНУ-ын эдийн засгийн үзүүлэлт бодож байснаас сайн байгаа явдал. 

АНУ-ын эдийн засгийн сүүлийн үеийн статистик үзүүлэлтүүд өсөлтийн чиг хандлагатай байгаа нь ХНС-г ирэх 14-нд болон ээлжит мөнгөний бодлогын хуралдаанаар мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх хугацааг сунгаж, 2023 онд илүү чангаруулна гэсэн хүлээлтийг бий болгоод байна. 

Гэхдээ сүүлийн хоёр долоо хоногийн хөдөлгөөнийг харвал алтны зах дээрх бухууд хүчээ сулруулахыг хүсэхгүй байгаа нь ханш эргэн 1800 ам.долларын босгыг давснаас харагдаж байна.  Энэ өсөлт нь 15 долоо хоногийн турш хөндлөн чиглэлд арилжигдсаны дараа эсвэл 1,600 ам.долларын ёроолыг шалгасны дараа ажиглагдаж байгааг шинжээчид онцолж байна. 

АНУ-ын аравдугаар сарын макро эдийн засгийн үзүүлэлтүүд энэ долоо хоногт танилцуулагдсантай холбоотойгоор ханш хүлээгдэж байснаас хүчтэй байх төлөвтэй байна. 

Алтны фьючерс зах нээлттэй үеэр 1800 ам.доллараас хоёр ам.доллароор багаар арилжигдаж байгаад зах хаагдсаны дараах арилжаагаар 1803 ам.долларт хүрчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.