TRQ-ийн жижиг хувьцаа эзэмшигчид RIO-ийн саналыг зөвшөөрчээ
Turquoise Hill Resources Ltd /TRQ.NYSE/ компанийн хувьцаа эзэмшигдчийн хурал өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт боллоо. Хурлын өмнөх өдөр Turquoise Hill Resources Ltd-ийн үлдсэн 49 хувийг 3.3 тэрбум ам.доллароор Rio Tinto Plc-д худалдах эсэх асуудлаар санал хураалт хийгдсэн бөгөөд санал хураалтын дүнг хувьцаа эзэмшигчдийн хурлаар танилцуулжээ.
Санал хураалтын үр дүнд Turquoise Hill Resources Ltd компанийн хувьцаа эзэмшигчдийн 86.6 хувь нь Rio Tinto-ийн саналыг дэмжсэн бол 17.5 хувь нь татгалзсан хариулт өгчээ.
Хувьцаа эзэмшигчдийн 66.67 хувь нь Rio Tinto-гийн талд санал өгөхөд хангалттай байсан билээ. Ингэснээр тус компани Turquoise Hill Resources Ltd компанийн нэгж хувьцааг 43 канад доллар /32.6 ам.доллар/-оор худалдан авахаар боллоо.
Rio Tinto Plc-ийн Зэсийн группийн захирал Б.Болд “Энэхүү шийдвэр нь цаашид Оюутолгой төслийг илүү сайн, илүү үр ашигтай засаглалаар хэргэжүүлэх боломжийг олгосон чухал шийдвэр байлаа” хэмээн мэдэгджээ.
Rio Tinto-гоос мэдэгдсэнээр үлдсэн 49 хувийг худалдан авах эцсийн зөвшөөрлийг Юконы дээд шүүх энэ сарын 14-ний өдөр олгох төлөвтэй байна. Харин хувьцаа болон бэлэн мөнгөний шилжүүлэг хийх хугацааг шүүхээс тогтоож өгөх юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй