Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Бодлогын хүүг 13 хувь болгож нэмэгдүүллээ

Бодлогын хүүг 13 хувь болгож нэмэгдүүллээ

Бодлогын хүүг 13 хувь болгож нэмэгдүүллээ

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны арванхоёрдугаар сарын 15, 16-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд олонхын саналаар бодлогын хүүг 1.0 нэгж хувиар нэмэгдүүлж 13 хувьд хүргэх шийдвэр гаргалаа.

Төв банк нь инфляцын түвшинг 6.0 хувьд хүргэхээр зорьж байгаа бөгөөд жилийн инфляц 2022 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 14.5 хувьтай гарч эрч сулрахгүй байгаатай холбоотойгоор бодлогын хүүг дахин нэмэгдүүлэх шийдвэрт хүрсэн байна. Ингэснээр Монголбанк бодлогын хүүг нэг жилийн дотор, таван удаагийн шийдвэрээр нийт 7.0 нэгж хувиар огцом нэмэгдүүлээд байна. 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Мөнгөний бодлогын мэдэгдлийг танилцуулах үеэр хэлсэн үгэндээ "Хэрэглээний зээлийн өсөлт сүүлийн жилд нэмэгдэж, цаашид цалингийн өсөлттэй уялдан эрчимжих хүлээлттэй байгаа нь өрхийн өрийн дарамтыг нэмэгдүүлэх, хэрэглээний импортыг урамшуулах, цаашлаад төлбөрийн тэнцлийг улам муутгах эрсдэлийг нэмэгдүүлж байна" хэмээн онцлов.

Мөнгөний бодлогын мэдэгдэлд дурдсанаар "Мөнгөний бодлогын цаашдын төлөв нь гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарна. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо инфляц зорилтот түвшинд тогтворжих хүртэл шаардлагатай бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.