Алт тухтай бүсээ алдсан уу?
Нью-Йоркийн Comex бирж дээр хоёрдугаар сард нийлүүлэгдэх алтны фьючерсийн жишиг хэлцэл баасан гаригийн арилжаагаар 1800.20 ам.долларт хүрч, 12.40 ам.доллар буюу 0.7 хувиар нэмэгдэн 1803 ам.доллароор хаагдав.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт фьючерс 1804.20 ам.долларт хүрсэн нь тухайн өдрийн дээд ханш байв. Мөн долоо хоногийн эхээр алтны фьючерс зургаан сарын дээд цэг, 1836.80 ам.долларт хүрсэн юм. Гэсэн хэдий ч өнгөрсөн долоо хоногт фьючерс ханш 0.6 хувиар буурсан байна.
Зарим арилжаачдын фьючерсээс илүүд үздэг алтны спот үнэ 16.41 ам.доллар буюу 0.9 хувиар өссөн ч 1800 ам.доллар хүрч хараахан чадсангүй. Алтны спот ханш өнгөрсөн долоо хоногийн дээд цэг болох 1824.53 ам.доллар нь сүүлийн зургаан сарын хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин тухайн долоо хоногийн хувьд спот үнэ 0.2 хувиар суларчээ.
Арилжаачид алтны ханш суларсан нь өнгөрсөн долоо хоногийн төгсгөлөөр ХНС болон бусад төв банкууд бодлогын хүүг өсгөсөнтэй холбон тайлбарлав.
OANDA онлайн арилжааны платформын шинжээч Эд Моя хэлэхдээ "Арилжааны идэвх жилийн эцсээр буурч байгаагаас үзэхэд алтны ханш дэмжлэгийн бүс 1,750 ам.доллар болон эсэргүүцлийн бүс 1,830 ам.долларын хооронд хэлбэлзэж магадгүй юм" гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй