Теслагийн хувьцааны ханш хэзээ, хаана ёроолдох вэ?
Дэлхийн хөрөнгө зах зээл энэ жил – 2022 онд 2008 оны эдийн засгийн хямралаас хойших хамгийн хүнд жилээ үдэж байна. Энэхүү хүчтэй уналтыг бидний сайн мэдэх Тесла болон Мета Платформс компаниуд түүчээлэн явж байна.
TSLA-ийн хувьцааны үнэ энэ жил 64%, бүх цаг үеийн оройн цэгээсээ 70% буурсан нь тус хувьцааг хэзээ худалдаж авах нь зүйтэй вэ гэсэн асуултыг төрүүлж байна.
Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск 2022 онд компанийнхаа 39 тэрбум долларын үнэлгээ бүхий хувьцааг зарж, ихэнхийг нь твиттерийг худалдан авахад зориулжээ. Тэрээр 2023 онд Теслагийн хувьцааг зарахгүй гэж амласан. Гэхдээ уналтын ихэнх нь Маск твиттерт анхаарлаа хандуулж байгаад хөрөнгө оруулагчид сэтгэл дундуур байгаагаас үүдэлтэй байсан.
Маск твиттерийн шинэ гүйцэтгэх захирлыг хайж олох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Хэрэв Маск Тесла руу анхаарлаа хандуулж, хувьцаагаа зарахаа болих төлөвлөгөөгөө биелүүлж, Теслагийн захирлуудын зөвлөл хувьцаагаа эргүүлэн худалдаж авах төлөвлөгөөг санаачилж, 4-р улирлын ашиг сайн байвал хувьцааны ханш ёроолдох боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй