БНХАУ Covid 19-ыг халдварт өвчний A ангиллаас бууруулж B ангилалд шилжүүлнэ
БНХАУ-д цар тахлыг эсэргүүцсэн бослого хөдөлгөөнүүдтэй холбоотой хөл хориог суллаад байгаа билээ. Тэгвэл хөл хорио сулласнаас хойш Хятадад цар тахлын тохиолдол асар хурдацтай нэмэгдээд байна.
Бүтэн сайн өдөр БНХАУ-ын урд бүсэд байрладаг Zhejiang мужийн эрүүл мэндийн салбарын зохицуулагч байгууллагаас Covid 19 цар тахлын өдрийн дундаж тохиолдол нэг саяд хүрээд байгааг мэдэгдсэн ба шинэ жилийн баярын өдөр гэхэд энэ тоо хоёр саяд хүрэх төлөвтэй байгаа талаар мэдэгдсэн. Мөн Qingdao хотын эрх бүхий албан тушаалтан хагас сая гаруй хүн цар тахлаар өвчлөөд байгаа талаар мэдэгдсэн нь Хятадад цар тахлын нөхцөл байдал хэр хүнд байгааг батлаад байна.
Эсрэгээрээ БНХАУ-ын Халдвар хамгааллын төв дээрх мэдээллүүдийг нууж байгаа бөгөөд албан ёсны хуудсаараа орон даяар цар тахлын өдрийн дундаж тохиолдол ердөө 2,700 байгаа гэж мэдээлж байна.
Мөн үүнтэй зэрэгцээд БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооноос Covid 19-ийг халдварт өвчний A ангиллаас бууруулж B ангилалд шилжүүлэх төлөвлөгөөтэй байгааг даваа гарагт мэдэгдсэн байна. Өвчний ангиллыг бууруулснаар шаардагдах урьдчилан сэргийлэлт, эмчилгээ багасаж илүү суурь, үндсэн эмчилгээнд шилжих юм байна.
БНХАУ гаднын улсаас зорчиж буй иргэдийг 24 цаг тусгаарлаж шинж тэмдгүүдийг ажиглаж байж нэвтрүүлдэг байсан бол 1 сарын 8 өдрөөс эхлэн гаднаас ирж буй иргэдийг 48 цагийн доторх сөрөг тесттэйгээр шууд нэвтрүүлж эхлэх юм байна.
Дээрх мэдээллүүдээс үзэхэд БНХАУ цар тахлыг сул тавьж эдийн засгаа нээх эрмэлзэлтэй байгаа ч ингэхдээ цар тахалтай холбоотой сөрөг мэдээллүүдийг дарагдуулах арга хэмжээ авч байгаа нь ажиглагдаж байна.
Хөл хориог суллаж эдийн засгаа нээх нь гаднын хөрөнгө оруулагчдын хүсээд байсан зүйл мөн хэдий ч богино хугацаанд цар тахлын тохиолдол хэт гаарах нь голлох индексүүдийг унахад хүргэх эрсдэлтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй