Шинэ онд эдийн засаг илүү хэцүү байх болно
Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристалина Георгиева “2023 он дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүрүүд болох АНУ, Европ, Хятад улсын эдийн засаг суларч байгаа тул хүнд жил байх болно” хэмээжээ.
Аравдугаар сард, ОУВС 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлвийг бууруулсан. Учир нь Украины дайн, инфляцийн дарамт, төв банкнуудын өндөр хүү нь илүү урт хугацаанд дарамт учруулахаар байна.
Хятад улс “COVID-ийг тэглэх” бодлогоо цуцалж, эдийн засгаа анхаарч эхэлсэн ч коронавирусын тохиолдол нэмэгдэж байгаа тул хөрөнгө оруулагчид болгоомжилж байна. Ши Жиньпин бодлогоо өөрчилснөөс хойш анх удаа олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, Хятад улс "шинэ үе шатанд" орж байгаа энэ үед улам их хүчин чармайлт гаргаж, эв нэгдэлтэй байхыг уриалав.
ОУВС-гийн дарга Георгиевагийн хэлснээр “Сүүлийн 40 жилд анх удаа Хятадын эдийн засгийн өсөлт 2022 онд дэлхийн түвшинд буюу түүнээс доогуур байх төлөвтэй байна”.
Түүгээр ч барахгүй ойрын саруудад гарч болзошгүй ковидын халдвар эдийн засагт нь цохилт өгч, бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулах магадлалтай болохыг тэрбээр онцоллоо.
2022 онд АНУ-ын төв банк 1980 оны эхэн үеэс хойших хамгийн түрэмгий хатуу бодлогыг хэрэгжүүлсэн. Өнгөрсөн оны гуравдугаар сард жишиг хүү бараг тэг байсан ч одоогийн байдлаар 4.25 - 4.5 хувь хүртэл өсөөд байна.
АНУ-ын эдийн засаг арванхоёрдугаар сард дахин 200 мянган ажлын байр бий болгож, ажилгүйдлийн түвшин 3.7 хувьд хүрэх төлөвтэй бөгөөд энэ нь 1960 оноос хойших хамгийн бага үзүүлэлт юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй