Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Qualcomm Inc хувьцааны ханш энэ жил 68 хувиар өснө

Qualcomm Inc хувьцааны ханш энэ жил 68 хувиар өснө

Qualcomm Inc хувьцааны ханш энэ жил 68 хувиар өснө

JP Morgan Chase & Co компанийн шинжээч Samik Chatterjee энэ онд Qualcomm /QCOM.NASDAQ/ компанийн хувьцааг багцынхаа дийлэнх хувьд авах нь оновчтой гэж үзэж байгаа бөгөөд хувьцааны ханшийг нэлээд өндөр буюу 2022 оны хаалтын ханшаас 68 хувиар өсөж 185 ам.доллар хүрнэ хэмээн таамагласан байна.

2022 онд Qualcomm-ийн хөрөнгө оруулагчдад нэлээд хүндхэн жил болж өнгөрсөн бөгөөд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж компанийн ашигт ажиллагаа буурч үүнийг дагаад хувьцааны ханш 32 хувиар буураад буй.

Харин Chatterjee-ийн үзэж байгаагаар 2023 онд Qualcomm компани эргэн ирэлт хийх бөгөөд ханшийг өсгөхөд доорх гурван хүчин зүйл голлон нөлөөлнө гэж үзжээ. Үүнд:

  1. “Гар утасны зах зээлийн тогтворжилт” – Азийн улс орнууд цар тахлын хөл хориогоо бууруулж эдийн засгаа нээснээр БНХАУ-ын гар утасны эрэлт сэргэх төлөвтэй байгаа
  2. “Бараа материалын үлдэгдэл” Chatterjee-ийн үзэж байгаагаар ирэх онд чипний илүүдэл үүсэхгүй бөгөөд энэ талын асуудал харьцангуй бага байх болно
  3. “Харилцагчид агуулахын нөөцөө нэмэгдүүлнэ” Qualcomm компанийн харилцагчдын эрэлт сайжирч байгааг компанийн удирдлагууд мэдэгдээд байгаа бөгөөд 2023 оны 3-р улиралд чипний захиалга эрс нэмэгдэх төлөвтэй байна

Chatterjee-ийн үзэж байгаагаар гар утасны процессор, 5G сүлжээний чип үйлдчвэрлэгч Qualcomm компанийн үнэлгээний үнэ ашгийн харьцаа үзүүлэлт 11 үржүүлэгчтэй байгаа бөгөөд харин бусад чип үйлдвэрлэгч компаниудын дундаж үнэ ашгийн харьцаа 16 буюу дунджаас багаар үнэлэгдэж байгаа юм байна. Мөн тэрбээр богино хугацаанд компанийн ашигт ажиллагаа сайжирч чадахгүй байж магадгүй ч дунд урт хугацаандаа сайжирна гэдэгт итгэлтэй байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.