ТЕСЛА КОМПАНИЙН 4-Р УЛИРЛЫН БОРЛУУЛАЛТ ШИНЖЭЭЧДИЙН ХҮЛЭЭЛТЭД ХҮРСЭНГҮЙ
Өчигдөр Тесла компани 2022 оны 4-р улирлын тоон мэдээллээ танилцууллаа. Тус компани 4-р улиралд өмнөх улирлаас 17.9, өмнөх оны мөн үеэс 31.3 хувиар өндөр буюу 405,278 автомашин борлуулснаар бүх цаг үеийн түүхэн дээд амжилтаа шинэчиллээ.
Гэхдээ шинжээчид арай өндөр борлуултын дүнг хүлээж байв. Тодруулбал, компаниудын тоон мэдээллүүдийг нэгтгэж судалдаг Factset байгууллагын мэдэгдсэнээр нийт 40 шинжээчийн дундаж таамаглалаар Тесла компани 2022 оны 4-р улиралд 425,000 автомашин үйлдвэрлэнэ гэсэн хүлээлттэй байжээ.
2022 оны 3-р улиралд шинжээчид Тесла компанийн борлуулалтыг 358,000 автомашинд хүрнэ гэж таамаглаж байсан ч 343,830 автомашин үйлдвэрлэсний улмаас тухайн мэдээлэл гарсан болон улирлын тайланг танилцуулах өдрийн хооронд хувьцааны ханш 16 хувиар унасан байна. Эсрэгээрээ тухайн үед S&P 500 индекс 3 хувиар өсөж, Nasdaq Composite индекс 1 хувиар өсөж байжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй