Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АЛТ, ЦАГААН АЛТ, ЗЭСИЙН ХАНШ ӨСӨХ ҮҮ?

АЛТ, ЦАГААН АЛТ, ЗЭСИЙН ХАНШ ӨСӨХ ҮҮ?

АЛТ, ЦАГААН АЛТ, ЗЭСИЙН ХАНШ ӨСӨХ ҮҮ?

Алтны ханш шинэ оны эхний арилжааны өдөр удаан хугацаанд эсэргүүцэж байсан 1818 ам.долларыг сэтэллээ. Өнгөрсөн онд алтны зах зээлд бодлогын хүүгийн өсөлт маш хүчтэй нөлөөлж ирсэн бөгөөд Холбооны  Нөөцийн Сан бодлогын хүүгээ өсгөх хугацаа нь уртсах магадлал өндөр байгаа учраас ийнхүү сүүлийн зургаан сарын дээд цэгтээ хүрсэн байна. Тиймээс лхагва гарагт болох ХНС-ийн 12-р сарын хурлын үр дүнд хөрөнгө оруулагчид анхаарлаа хандуулж байна. Учир нь ХНС хоёрдугаар сард бодлогын хүүг 25 суурь нэгжээр нэмэх магадлал 90 гаруй хувьтай байгаа юм.

Цагаан алтны үнийн хувьд АНУ-аас Оросын үйлдвэрлэгчдэд тавьсан хориг арга хэмжээний улмаас нийлүүлэлтийн хомсдол үүсэж  10 хувиар нэмэгдсэн. Мөн мөнгөний эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлтийн улмаас ханш нь 4 гаруй хувиар өссөн байна.

Харин зэсийн ханшийн хувьд 2022 онд дэлхийн хамгийн том зэс импортлогч орон болох Хятадын эдийн засгийн өсөлт COVID-ийн улмаас саарсантай холбоотойгоор бараг 12 хувиар унасан. Гэхдээ саяхнаас КОВИД-ын эсрэг хатуу арга хэмжээгээ зөөлрүүлснээр  эдийн засаг нь дахин нээгдэхэд эрэлт сэргэнэ гэсэн хүлээлттэй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.